Бирмийн ерөнхийлөгч 452 хоригдолд өршөөл үзүүлэв
2012-11-16

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бирм улсад айлчлах гэж буйтай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Тейн Сейн 452 хоригдолд өршөөл үзүүлэн сулласан байна. Эдгээрт Бирмийн хоригдлуудаас гадна, гадаад улсын цөөн иргэд ч хамрагдсан тухай Бирмийн төв хэвлэл мэдээллээ. Энэхүү өршөөлийг үзүүлж байгаа нь хүний эрхийг дээдэлсэн  нэг удаагийн уучлалт болж байгаа. Үүнийг ч хөрш орнууд нь талархалтайгаар  хүлээн авсан байна. АНУ-ын  ерөнхийлөгч Бирмд хийх айлчлалынхаа хүрээнд ардчилал, улс төрийн бодлого хэрэгжилттэй нь танилцахаас гадна улс төрийн эрс шинэчлэлийн бодлогын талаар ярилцах  юм. Түүнчлэн ерөнхийлөгч Барак Обама Бирмийн сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Китэй ч уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч Обамаг дагалдан НҮБ-ын элч төлөөлөгч нар ч Бирмд айлчилна. Бирмийн шинэ тогтолцоо ард иргэдэд таалагдаж,  эхнээсээ эерэг  үр нөлөөгөө үзүүлж эхлээд байна. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин