Маргааш нийтийн тээвэр 22.30 хүртэл явна
2012-11-20

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ орон нутгийн сонгуулийн өдөр буюу маргааш өглөө 06.45 цагаас оройн 22.30 цаг хүртэл явна. Үндсэн 65 чиглэлд их багтаамжийн 893 автобус, туслах 22 чиглэлд бага багтаамжийн 263 автобус үйлчилгээнд шарна. Мөн хот орчмын 20 чиглэлд 86, нийт 1156 тээврийн хэрэгсэл ердийн ажлын өдрийн хуваариар ажиллах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин