НИТХ-ын Өргөдөл гомдлын хороо хуралдав
2012-11-20

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Өргөдөл гомдлын хороо хуралдсан байна. Хуралдаанаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг хэлэлцжээ. Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын дарга Ч.Бямбажав тус газартай холбоотой өргөдөл гомдлын тухай мэдээллийг хийлээ. Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1234 утас болон, онлайнаар өнгөрсөн сарын 3-аас энэ сарын 13-ийг хүртлэх хугацаанд нийт 268 өргөдөл гомдол ирснээс, орон сууцны үйлчилгээтэй холбоотой 141, халаалттай холбоотой 68 хэрэгцээний халуун хүйтэн устай холбоотой 14, цахилгаантай холбоотой 19 гомдол ирсэн байна. Эдгээр гомдол хүсэлтийн 194-ийг нь хугацаанд нь шийдвэрлэжээ. Дашрамд дурдахад, НИТХ-ын Өргөдөл гомдлын байнгийн хороо нь 7 төлөөлөгчтэй. Тус хороо нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэх, өргөдөл гомдолд дурьдсан асуудлыг судлан үзэж, нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичигт тусгах, тэдний санал бодлыг нэгтгэн хурлын байгуулалтын удирдлагад танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг эрхэлдэг юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин