Ерөнхий сайд саналаа өглөө
2012-11-21

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.00 цагт Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн 44 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өглөө.  Тус хэсгийн хороонд сонгуулийн насны 1638 иргэн бүртгэгдсэнээс 11 цагийн байдлаар 150 гаруй иргэнсаналаа өгсөн байлаа. Сонгуульд 40-өөс  дээш насныхан идэвхитэй оролцож байгааг хэсгийн хорооныхон онцоллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр орон нутгийн сонгуульд саналаа өгөх онцгой өдөр. Шинэчлэл өөрчлөлтийг орон даяар хийхэд орон нутгийн сонгууль чухал үүрэгтэй. Тиймээс иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээн уриаллаа Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
HUN ZGR SANALIIG NI UGUULEHGVI INGEJ PAPARATSDAAD LAI YUM BN DA
2012-11-22