Гадаадад монголын138 иргэн ял эдэлж байна
2012-11-21

Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын 138 иргэн гадаадын аль нэг улсад ял эдэлж  байгаа аж. Тэдгээрээс хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэрэгт холбогдон БНХАУ-д 15, ОХУ-д 2, БНКазУ-д 2, Хонгконгт -7  буюу нийт 26 иргэн ял эдэлж байна. Хар тамхины хэргээр ял эдэлж буй иргэдээс ёс нь эмэгтэй, 17 нь эрэгтэй бол цаазаар авах ял сонссон тав, бүх насаараа хорих  ялтай нэг,   тав  хүртэлх жилийн  хорих ялтай нэг, 5-10 жилийн хорих ялтай дөрөв, 10-15 жилийн хорих-12, 15 –аас дээш жилийн хорих ялтай  гурван иргэн байна. Энэ онд ОХУ-д гурван оюутан энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж,  шүүхээр гэм буруугүй нь тогтоогдон сургуульдаа эргэн суралцаж буй. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч аравдугаар сарын эхээр Хорват Улсад нэг иргэн марихуан тээвэрлэсэн хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин