Насаа багш Өвөр Монголд ажиллана
2012-11-22

Жүдо, самбо бөхийн улсын шигшээ багийн залуурыг гуч гаруй жил жолоодож, олимп дэлхийн анхны аваргууд төрүүлэх үйлсэд гар бие оролцсон Ч.Насантогтох хэмээх эрхмийг монголчууд андахгүй. Ц.Дамдин, Р.Даваадалай, О.Балжинням, Д.Баттулгаас эхлээд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, С.Ням-Очир нарын олон шилдгүүд Насан багшийн шавь билээ. Тиймдээ ч түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн гавьяат дасгалжуулагч, ардын багшийн хэргэм хүртээсэн төдийгүй дасгалжуулагчдаас анх удаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор 2011 онд шагнасан байдаг. Насныхаа амралтад суусан Насаа багш саяхан буурь сэлгэн хилийн дээс алхсан тухай мэдээ ирлээ. Тэрээр БНХАУ-ын Өвөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн алба хашихаар явж, цалин пүнлүүгээ нэгэнт тохиролцжээ. Ирэх онд болох Бүх Хятадын спартакиадад жүдочдоо амжилттай оролцуулахын тулд ийн Ар Монголын алдарт багшийг Өвөр Монголд урилгаар ажиллуулж байгаа бололтой. Дөрвөн жил тутмын уг спартакиаддаа өмнөд хөршийнхөн олимпийн наадмаас ч илүү анхаарал тавьж, илүү их хөрөнгө зардаг аж. 2009 оны наадамд нь манай улсаас жүдогийн Х.Болдбаатар, буудлагын Л.Ундралбат нар Өвөр Монголын шигшээ багийг удирдан оролцож байлаа. Түүнчлэн Ч.Насантогтох дасгалжуулагчийн төрсөн ах, Мехико-1968 олимпийн хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав Өвөр Монголын чөлөөт бөхийн шигшээ багт арав шахам жил ажилласан билээ. Ш.Түмэнбаяр
Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Ийм их эрдэм авьяасыг тэтгэвэртээ суу гэж зарлигдсан удирдлагын буруу. Хийх юмгүй байснаас наашаа гэсэн рүү явахаас яадгийм Манай яам биеийн тамирын холбоодын алдаанаас болсон. Түүнээс мөнгөнд нь болоогүй хэрвээ зөвлөхөөр ч гэсэн ажилла ч гэвэл дуртай байх байсаан
2016-08-19
m:
Mungunuus bolj buh unet zuilsee aldah humuus dee ...
2012-12-02
arvin:
Manai Mongolchuud tom aldaa xiij bha da xytaduud oborlogchoor damjuulan xamag cain dacgaljuulagchidiig xolcolj bna. Xeden jiliin daraa manai judochidiig diilex canaatai baina.
2012-11-22
өвөрлөгч хужаануудын татамын алчуур болж дээ монголын жудогийхон,,, одоо яахав дэ авъяас тэтгэвэрт гардагүй юм ш дэ
2012-11-22
яанаа:
яг үнэн тэгнэ ш дээ, дор нь өөд нь татаад авах улс зөндөө байгааш дээ,
2012-11-22
зочин:
монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээ хөгширсөн, тэтгэврийн гээд ад үзээд гадныхны олз болгох юмдаа хөөрхий, 76 Т1
2012-11-22
иргэн:
шилдэгийгээ биш жалгынхаа зовлогоо чирсэн амьтныг ахлахаа болгосон улс одоо яая гэхэв. Өвөрлөгч, хятадууд нь удахгүй тархин дээр нь цахиур хагалаад гараад ирнээ гэж...
2012-11-22
mgl:
baljaag yabuul nasaa bagshaa shigsheed ab
2012-11-22
sdc:
hereg baisan yum uu daa.
2012-11-22