Англид үер болов
2012-11-22

Английн зарим хэсгээр орсон хүчтэй усархаг борооны улмаас үер болж хэд хэдэн хүн  бэртэж гэмтэн, айлууд болон төв замууд усанд автжээ. Нутгийн зүүн  өмнөд болон төвийн  хэсгүүд үеэр хамгийн их өртсөн байна. Хүчтэй борооны улмаас үер болох нь хэмээн хотын оршин суугчдад нийтдээ 140 гаруй удаа анхааруулга өгсөн аж. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр үер болох тухай ч  нэлээд  мэдээллэсэн юм. Тиймээс иргэд харьцангуй мэдээлэлтэй, болгоомжтой байж аюулгүй байдлаа хангаж чаджээ. Цаг агаарын таагүй байдалтай холбоотойгоор Шотландын зам тээврийн яамнаас өглөөгүүр нислэгүүдээ цуцалсан аж. Үер болсны дараагаар аврах албаныхан хотод шуурхайлан ажиллаж үеэрт авсан газруудыг аюулгүйжүүлж байжээ. Аврах ажиллагаа нийтдээ долоон цаг орчим үргэлжилсэн юм. зарим хотуудад үерийн аюултай холбогдуулан  сургууль цэцэрлэгийг хаах хүртэл арга хэмжээ авсан байна. Э.Мөнхнасан          
Shuud.mn
Сонин хачин