Мария Шарапова Холливудыг байлдан дагуулна
2012-11-22

Дэлхийн №2 теннисчин бүсгүй Мария Шарапова Энэтхэгийн Hindustan Times сонинд өгсөн ярилцлагадаа кинонд тоглох эсэх талаараа ярьжээ. “Өдгөө миний амьдрал үйл явдлаар дүүрэн байна. Би тоглохоос гадна янз бүрийн зар сурталчилгаанд тоглож, бусад олон төсөлд оролцож байгаа. Гэхдээ ирээдүйд би Холливудын ямар нэг кинонд тоглох боломж олдвол их баярлахсан” гэж Сибириэс гаралтай орос бүсгүй өгүүлэв. Саяхны нэг өдөр Мария анх удаагаа Энэтхэгт очсоноор тэнд байдаг олон тооны шүтэн бишрэгчдээ баярлуулжээ. Тэрээр өөрийн нэгэн ивээн тэтгэгч байгууллагын зохиосон арга хэмжээнд оролцохоор Нью-Дели хотод зочилсон аж. “Би энэ улсын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна. Энд амьдрал дэндүү эрч хүчтэй буцлаж байна. Сүүлийн үед би голчлон нам гүм газраар очиж байсан. Эндхийн соёл надад их таалагдаж байна” хэмээн Мария онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
erdene:
1-r xoroolod 19 bairand 4 oroo bair zarna utas 91719336
2013-03-16