Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Оскарын шагналт Жан Жак Анан бараалхав
2012-11-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Францын алдарт кино найруулагч, Оскарын гурван удаагийн шагналт Жан Жак Анан өчигдөр бараалхав. Тэрээр Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Түвдэд өнгөрүүлсэн долоон өдөр”, “Баавгай”, “Нууц Амраг”, “Мэргэн бууч Василий Заяцев” зэрэг уран бүтээлээрээ дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан юм. Уулзалтын эхэнд найруулагч Жан Жак Анан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзаж байгаад талархах ялдамд танай үзэсгэлэнт сайхан оронд зочлон ирсэндээ баяртай байна гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол- Франц хоёр улсын соёлын харилцаа улам өргөжиж, Монголын алтан фондын кинонуудыг Франц улсад сэргээж байгаа. Франц Улс нь дэлхийн киноны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсаар ирсэн туршлагатай улс. Иймд Монголд ирсэн гол зорилго маань дэлхий дахинд их түүхээрээ гайхагддаг Монголын зан заншил, нүүдлийн соёл иргэншилтэй танилцаж, улмаар кино бүтээх талаар судалж явна” гэлээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Чингис хааны тухай олон сайхан кино бүтээл бий гээд Монголын тухай кино хийвэл өөр сонирхолтой сэдвээр бүтээвэл илүү байх болов уу” хэмээн онцлов.  
Shuud.mn
Сонин хачин
ganaa:
төвдөд өнгөрүүлсэн долоон жил гэж байдгийм ш дээ
2012-11-28