Кейт Мидлтон хөл хүнд болжээ
2012-11-23

Кембрижийн гүнгийн авхай Кейт Мидлтоныг хөл хүнд болсон тухай түүний дотны найз мэдэгджээ. Хуримаа хийснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хосууд хүүхэдтэй болох тухай төдий л  яарахгүй байсан хэмээн тэрээр ярьсан юм. Харин удахгүй хааны угсаа залгамжлах удмын хүн нь хорвоод мэндлэх гэж байгаа ажээ. Өмнө нь энэ тухай шар хэвлэлүүдээр худал мэдээлэл гарч байсан.  Гэхдээ энэ удаагийн мэдээлэл гарцаагүй үнэн болох нь тодорхой болжээ. Түүний бие давхар болсон талаархи мэдээг албан ёсоор  ирэх сард зарлахаар зэхэж байгаа аж. Уилльям болон Кейтийн гэр бүлийнхэн ихэд баяртай байгаа бөгөөд гүнжид тавих анхаарал нь улам ихэссэн гэнэ. Кейт хөл хүнд болоод ердөө хоёр долоо хонож байгаа гэсэн мэдээ байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин