Парис Хилтон шинэ дэлгүүрийн нээлтээ хийлээ
2012-11-23

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, дээдсийн хүрээний танхил авхай Парис Хилтон Арабын Мекка хотод өөрийн нэрийн гар цүнх, гоёл чимэглэлийн дэлгүүрээ нээжээ. Дэлгүүр нээсэн хот нь “Ариун Мекка” хэмээн нэрлэгддэг муслим шашинтнуудын төв юм. Харин зарим хүмүүсийн хувьд ариун хэмээгддэг энэхүү хотод "секс симбол" Парис Хилтоны дэлгүүр нээгдэж байгаад дурамжхан байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, твиттер хуудсаар “Энэ бүхэн худлаа байлгүй дээ. Түүний нэрийн дэлгүүр Меккад байж яагаад ч боломгүй зүйл. Яагаад бид түүний нэртэй зүйлсийг эндээс худалдаж авах ёстой гэж” хэмээн бичжээ. Харин Парис энэ бүхний хариуд “Мекка их дэлгүүрт нээгдсэн миний нэрийн шинэ дэлгүүрээр зочлоорой” хэмээжээ. Тэрээр дэлгүүрийнхээ нээлтийг хийх гэж байгаагаа  долоо хоногийн өмнөөс нийгмийн сүлжээний сайтуудаар дамжуулан тараасан. Тиймээс түүний дэлгүүрийн нээлт тийм ч содон мэдээ байгаагүй юм. Түүний шинэ дэлгүүр нь Араб дахь түүний нэрийн тав дахь дэлгүүр юм. Нийтдээ дэлхий дахинд түүний нэрийн 42 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Дашрамд дурдахад, Парис нэг хэсэг хар тамхи, архидалт, элдэв хэл амны бай болж шоуны ертөнцөд нэлээд шуугиан тариад байсан. Харин тэрээр сүүлийн саруудад сонгодог хатагтайн амьдралаар амьдрах болсон. Э.Мөнхнасан      
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Негее монгол найзаа урьсан болов уу ?
2012-11-25