Австрали улсын визний мэдүүлэгт өөрчлөлт оров
2012-11-26

Австрали улсын визний мэдүүлэг хүлээн авах төв (AVAC) ирэх сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод нээгдэж, Австрали Улсад зорчих Монгол Улсын иргэдэд үзүүлж буй визний үйлчилгээ сайжран, визний болон болон иргэншлийн мэдүүлэг өгөхөд хялбар болох юм. AVAC нь ажлын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 15 цаг хүртэл ажиллан утсаар мэдээлэл өгөх буюу визний мэдүүлэг хүлээн авна. Мөн иргэдэд өөрийн виз мэдүүлгийн явцыг интернетээр шалгах боломжоор хангах зэрэг олон төрлийн шинэлэг үйлчилгээг Монгол иргэдэд үзүүлнэ. Хамгийн сайшаалтай нь Монгол Улсын иргэд AVAC төвөөр дамжуулан Австрали Улс болон иргэншил мэдүүлэх мөн холбогдох визний хураамж төлөх боломжтой болж байгаа юм. AVAC төв нь виз мэдүүлгийн материалыг Хятад Улс дахь Австрали Улсын холбогдох цагаачлалын албанд хүргүүлнэ. Энэ жухам хэрэгжсэнээр иргэд урьдын адил Бээжин хотод биеэр ирж виз мэдүүлэх, төлөөний хүнээр дамжуулах мэдүүлгийн хураамж төлөх болон шуудангаар бичиг баримтаа илгээх шаардлагагүй болж, цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болно. Бүхий л мэдүүлгийг Австрали Улсын Цагаачлал болон иргэншлийн алба эцэслэн шийдвэрлэх журам хэвээр хадгалагдах бөгөөд AVAC төвийн ажилтан нь виз мэдүүлгийн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүйгээс гадна визний хариуг мэдэх боломжгүй юм. Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан виз мэдүүлж буй дипломат болон албан паспорттай төрийн албан хаагчид урьдын адил Бээжин хот дахь Австрали Улсын ЭСЯ-нд виз мэдүүлгээ шууд ирүүлэх зохицуулалт урьдын адил үйлчилнэ. Мөн Монгол Улсын төрийн албан хаагчид Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд сонголтоор хандан үйлчлүүлэх боломжтой хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин