Ц.Бавуудорж нар Төрийн соёрхол хүртлээ
2012-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай. Өнөөдөр энэ төрийн соёрхлыг хүртэж буй Бавуудорж маань “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын   оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан юм. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулснаараа Бавуудорж онцгой ялгардаг гэдгийг хэлье. Мөн математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр бас Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье. Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе. Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.  
Shuud.mn
Сонин хачин
Áîëä:
Òºðèéí ñî¸ðõîë õ¿ðòñýí ýíý ñàéõàí õ¿ì¿¿ñòýý ýð¿¿ë ýíõ áàéõûã åðººå. Ýíý óõààíò õ¿ì¿¿ñ ë Ìîíãîë îðíîî õºãæ¿¿ëæ, ñàéõàí áîëãîæ ÷àäíà. Åðºíõèéëºã÷ºº: Òºðèéí àëáà õàøèæ áàéãàà öààä õ¿ì¿¿ñèéí ÷èíü õ¿íä ñóðòàë, àâèëãà ãààð÷ àæëûã ¿íýõýýð ÷ºäºëëºæ áàéíà ø¿¿ -Ýíý àæèë ¿íýõýýð óëñ ýõ îðîíä ìààíü õýðýãòýé ç¿éë áàéíà ø¿¿ ãýýä äýìæèæ òóñëàõûí îðîíä ÿàæ, ÿìàð çàìààð æààõàí þì ñàëãà÷èõ âý ãýñýí áàéäëààð õàíääàã áàéäàë ãàçàð àâ÷ áàéíà. Òºðèéí àëáàíä áàéãàà 5-10 õ¿í íýã õ¿íèé õèé÷èõ àæëûã õèéñýí íýð õ¿ëýýãýýä õóâèéíõàà àæëûã àìæóóëààä ñóóæ áàéíà. Èéì áàéäëààð Ìîíãîë îðîí õºãæèíº, ñàéí ñàéõàí áîëíî ãýäýã àðä áèäýíä ¿íýõýýð õ¿íä òóñ÷ áàéíà. Òóíãààí áîäîî ÷ äýý
2012-11-28
Bayr hurgei nudee olson shagnal bna
2012-11-27
Bold:
Chuluunbaatar bolon busad mathematikch nartai bayar hurgue.
2012-11-27
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-26
БАВУУДОРЖ:
ДУУЧИН БОЛД АВААД БАЙХАД БИ АВАХАД ЯАДЫН?
2012-11-26
ӨГЧ БАЙГАА АВЧ БАЙГАА НЬ ИЧМЭЭР ХОГ ЮМ ДАА ЭНЭ БАВАЙСАН ҮСТЭЙ НӨХӨР ЮУ ТУУРВИСАН ЮМ БОЛОО ХЭН Ч МЭДЭХГҮЙ
2012-11-26
zochin:
Bavuudorjiin yaruu nairag uneheer dorniin gun uhaaniig shingeesen, goyomsog tengerlig baidag aa, uneheer nudee olson shagnal baina, ...Гэр дүүрэн хүүхдүүд Монголын их амар… Хех хөх аргалын дөл Монголын их амар амгалан Хөсөг нүүдэл Монголын их амар амгалан Тооноор туссан наран дотор Хүү мелхөх Монголын их амар амгалан …Амар болоочийг ачсан Цагаан тэмээ Монголын их амар амгалан Гэр дүүрэн хүүхдүүд Монголын минь их амар амгалан...
2012-11-26
naran:
teriin coerhol avsan erdemted, bavuudorj nart bayar hurge e. Bavuudorj gaihamshigtai tuurvidag shuu, mongoliin neg unet erdene dee.
2012-11-26