Ким Кардашиан эрэлт ихтэй байна
2012-11-28

Интернэтэд хамгийн их хайлттай байсан хүмүүсийн жагсаалтыг энэ онд Ким Кардашиан тэргүүлжээ. Харин хоёрдугаарт Канад гаралтай поп дуучин залуу од Жастин Бибэр  бичигдсэн байна. Жастин Бибэр анхны уран бүтээлүүдээ цацаж олны танил болсон 2010 онд энэ жагсаалтын нэгд бичигдэж байсан. Тэд энэ онд олны анхаарлын төвд байсан топ хүмүүсийг тэргүүлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Үнэхээр л хамгийн их шуугиан тарьсан, халуухан мэдээний эзэд байснаараа ийнхүү судалгаагаар нотлогдоод буй. Энэ жагсаалтыг гаргахад тэдний тухай мэдээ, зураг,  дүрс бичлэгүүдийг үзсэн хүмүүсийн хандалтаар тогтоосон байна. Харин энэ жагсаалтын шилдэг аравт орсон одуудыг дурдвал, Риана, Селина Гомез, Ники Минаж, Тейлор Сфивт, Бритни Спирс, Леди Гага, Женнифер Лопез, Меган Фокс нар бичигдсэн байна. Харин улстөрчдийн нэр нэлээд хойгуур бичигдсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Митт Ромни 43-т, Ерөнхийлөгч Барак Обама 46-д бичигджээ. Э.Мөнхнасан      
Shuud.mn
Сонин хачин
asura:
kardashian zail
2013-01-14