БШУЯ 100 хоногт хийсэн ажлаа тайлагнав
2012-11-29

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоног” танилцуулгын хүрээнд боловсрол шинжлэх ухааны салбарын “Чанарын шинэчлэл” бодлогын хэрэгжилтийн тайлан, нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус тайлан, нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор боловсрол, шинжлэх ухааны салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулахад байсан юм. Мөн энэ салбарт баримталж буй бодлогоор иргэд оролцогчдын санал сэтгэгдлийг сонсоход оршиж байв. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулиудын  багш, оюутан, нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын  багш, сурагчид төлөөлөл гээд 1600 гаруй хүн оролцсон. Энэ үеэр сайд Л.Гантөмөр “Манай боловсролын салбарын хөгжил 90 жилийн арвин түүхтэй учир хуримтлагдсан туршлага, хийсэн ажил нэлээд байгаа. Бид энэ салбараа чанарын шинэ төвшинд гаргаж ирэхээр зорилго тавиад ажиллаж байна.  Өнөөдөр хүүхдүүдийн дунд, их, дээд сургуулиудад хамрагдаж буй байдал, мөн эрдэмтэн багш нарын докторын зэрэг хамгаалж буй тоо чамлахаагүй их байдаг. Харамсалтай нь чанар үнэхээр дутагдаж байгаа. Тийм учраас чанарт нь ахиц гаргах үүднээс зорилго тавьсан. Чанарт ахиц гаргахын тулд бага, дунд боловсрол дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогын баримталж байгаа. Энэ бодлогын баримтлахад хийж буй хамгийн том  ажил нь арга зүйн технологийн шинэчлэл юм. Арга зүйн технологийн шинэчлэлийн хийх ерөнхий төсөл нь гарчихсан “Эрдмийн өргөө” цогцолбор болон  93, 44 дүгээр дунд сургуулиуд дээр хэрэгжиж байна. Өнөөдрийн боловсролын салбарын  хүнд нөхцөлд орчихоод байгаа үндсэн шалтгаан нь 1000 хүүхдийг нэг хүүхэд гэж харснаас болсон учраас цаашдаа багш нар нэг хүүхдэд нэг программыг зохиож ажиллах бодлого барьж ажиллана. Бага, дунд боловсрол дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогоос их, дээд сургуулийн ирээдүй  ч тодорхой болно. Жишээ нь их сургуулийн оюутан болох арга барил ахлах ангиасаа бэлтгэгдэх ёстой” гэсэн юм. Түүнчлэн энэ үеэр сайд боловсролын салбарт  нүүрлээд байгаа  гурван А буюу архидалт, авилгал, аргалалтыг таслан зогсооно гэдгээ хэллээ.  Харин шинжлэх ухааны салбарт менежментийн шинэ төлөвлөгөө нэвтрүүлэх ажил хийхээр болжээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн тайлан хэлэлцүүлгийн үеэр БШУЯ 100 хоногт хийсэн ажлаа баримтжуулсан гэрэл зургуудыг ирсэн зочдод дэлгэн үзүүлж, нийслэлийн 14, 84 116, 60 дугаар дунд сургуулийн авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт үзүүллээ.
Shuud.mn
Сонин хачин
Erdenechimeg ahtai hamt ajilalj bainashdee, ene shinechlel yumuu irged tanaas asuugaad baisandaa
2012-12-01
shudarga:
2000 төгрөгний үнэтэй монгол бичгийн номыг 13000 төгрөгөөр багш нарт шахаж ашиг далд авилгал албан тушаалын гэмт хэрэг хийж байна Боловсролын яам Гантөмөр сайд
2012-11-29
kkk:
hg
2012-11-29
like:
Tur ajil hiihed irgediin oroltsoo chuhal.Ene yam shig bagsh ajilchidtaigaa uulzaj heleltsej hiisen ajlaa dvgnesen yam er n uur bnu. Ingej l ajillah heregtei sain bna
2012-11-29
Gantomroo chi shvv
2012-11-29