Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Гиомен” ХХК-ний хашаанд 30 см орчим урттай, цэнэггүй, сумны хошуу олдсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчид хурааж авсан байна.