Дахин санал хураалт явуулахаас татгалзлаа
2011-11-03

УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн автоматжуулсан системийн талаар хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс сонгуулийн дүн баталгаажихаас өмнө дахин санал хураалт явуулах эсэх дээр багагүй санал зөрөлдөж байсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар дахин санал хураалт явуулах саналыг  уг хуулийн төслөөс хасах санал оруулсаны дагуу УИХ-ын дарга санал хураалт явууллаа. Гишүүдийн 56.2 хувийн саналаар уг заалтыг хуулийн төслөөс хасах санал дэмжигдлээ.
Shuud.mn
Сонин хачин