Монгол, Британийн дугуй ширээний уулзалт Лондонд болов
2012-11-29

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хоорондох дугуй ширээний  уулзалт  2012 оны 11 дүгээр сарын 28-нд Британийн нийслэл Лондон хотноо  болов. 1987 оноос хойш хоёр жил тутам болдог энэхүү уулзалтын үеэр хоёр орны харилцаа, улс төр,  соёл, боловсрол, худалдаа эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ирсэн уламжлалтай. Монгол, Британийн Гадаад хэргийн яамдын дугуй ширээний 10 дахь уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, британийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайр  нар тэргүүлэн оролцов. Хоёр улсын Гадаад хэргийн яамдаас гадна хоёр  орны төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид,  хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон  дугуй ширээний  энэ удаагийн уулзалтаар  хоёр  тал гадаад бодлого, аюулгүй байдал, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсны дээр худалдаа, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, хөрөнгийн бирж,  банк, санхүү, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж ирсэн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа харилцан мэдээлж санал солилцов. Монгол, Британийн талууд 2008 онд Улаанбаатар хотноо болсон дугуй ширээний 9 дэх удаагийн уулзалтын мөрөөр хийгдсэн ажлуудыг дүгнэн ярилцаж, Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг  2013 онд   хоёр талдаа хамтран тэмдэглэх зэрэг ойрын жилүүдэд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн  зөвлөлдөв. Хоёр орны  хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг тоймлон  дүгнэх төдийгүй дараагийн хагас зуун жилд баримтлах үндсэн чиглэлийг тодотгон томьёолох,  харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллага, хүмүүсийн оролцоог өргөжүүлэх ач холбогдолтойг уулзалтад оролцогчид тэмдэглэв. Шинэ технологи, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт  хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Британийн их  дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монголын оюутан залууст олгох тэтгэлэгийн тоог дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан нэмэгдүүлэх зэрэг асуудлаар  тэд санал бодлоо  мөн илэрхийлэв. Монгол Улс, Британи Улсын ГХЯ-дын дугуй ширээний 10 дахь удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын засгийн газар, Британийн  Засгийн газрын хооронд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Батлан хамгаалах яамны Олон улсын бодлого төлөвлөлтийн газрын Ерөнхий захирал Ч.Д.Кернохан нар гарын үсэг зурав. Хоёр тал батлан хамгаалахын төлөөлөгчдөө харилцан айлчлуулах,  харилцан сонирхсон асуудлаар мэдээ мэдээлэл солилцох, зөвлөлдөх, хамтарсан сургуулилалт зохион байгуулах зэргээр хоёр орны хамтын ажиллагааг батлан хамгаалах салбарт өргөжүүлэх тухай   уг санамж бичигт дурдсан байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛД ДУГУЙ ШИРЭЭ ОЛДОХГҮЙ ЮМ ЧИНЬ
2012-11-30
англи:
англи хумуус гадаадад явахдаа англи гэж хэзээ ч яагаад хэлдэггуй г мэдэх уу. оорсдоо англи ундэстэн гэж хэлхээс 95 хувь нь ичдэг. яагаад гэвэл хулхи. хулгайч. дээрэмчин. дарлагч. колнчлогч. алуурчин. хучиндэгч.гэмт хэрэгтэн. устгагч. соноогч. нураагч. ийм уйлийг очисон газар болгондоо хийдэгыг нь бух дэлхийн ард тумэн мэддэг. жишээлбэл фрийдланд буюу айвенхуй майнзийн токсик боб. хойд амеркийн 70 сая индианчуудийг хуйс тэмтэрсэн вашингтон . 30 сая австралийн абиргенуудийг хуйс тэмтрэн алсан+ мон 400сая африкуудийг алсан английн хатан хаан. г.м.
2012-11-30
Dorj:
Saikhan, xooson yarisan, ur dungui eeljit Diplomat uulzalt boljee dee. Xairan zardal.
2012-11-29
МОНГОЛД ДУГУЙ ШИРЭЭ ОЛДОХГҮЙ ЮМ ЧИНЬ
ovoo huurch avachad horichoogui mu ?!
2012-11-29