Б.Цэнгэл Засаг дарга болохоор улайрав
2012-11-30

Орон нутгийн сонгуулийн ирц бүрдээгүйгээс болж нэлээд олон тойргийн хороон дээр дахин санал хураалт маргааш буюу бямба гарагт болох гэж байна. СЕХ-ноос сонгуулийн ирц бүрдсэн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын шинээр томилогдсон төлөөлөгчдийг албан ёсоор зарласан даруй хуучин ИТХ хаа сайгүй хуралдаж шинэ ИТХ-ын товыг зарлав. Ирэх долоон хоногоос эхэлж ИТХ-ын дарга болон Засаг дарга нарын сонгууль болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн хаа сайгүй хор найруулах ажиллагаа зохион байгуулагдах болов. Нэн ялангуяа аймгийн Засаг дарга нарын томилгоо олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Учир нь энэ жилээс эхэлж аймаг бүр өөрийн төсвийг захиран зарцуулах бүрэн эрхтэй болсон билээ. Энэ нь нэг талаасаа асар том мөнгөний сонирхол бүхий бүлэглэлийнхний анхаарлыг татаж байгаагийн нэгэн жишээг танд дуулгая. Дархан-Уул аймгийн ИТХ ирэх даваа гарагт хуралдах гэж байгаа аж. Гэтэл тус аймгийн МАН-ын даргад нэр дэвшиж өвдөг шороодсон Б.Цэнгэл энэхүү хурлыг бужигнуулж, өөрт ашигтай нэгэн нууц төлөвлөгөөг боловсруулжээ. Тэрбээр аймгийн намын дарга болж чадаагүйдээ тун их бухимдалтай байгаа бөгөөд ямар ч хамаагүй үнээр Засаг ноён болох гэж амбицлаж байна. МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн татаасаар 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байв. 2012 оны 01-08 сар хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байсан “Гүзээ” хочит Б.Цэнгэл насаараа даргын сэнтийд залрах тавилантай нэгэн хэмээн өөрийгөө боддог бололтой. Унасан бөх ууртай гэдэг шиг Дархан аймагт цөөнх болсон АН-ын дарга Б.Мягмардаш нартай хуйвалдаж ИТХ дээр танхимаас нэр дэвшиж Засаг дарга болох гэж байгаа асуудал нь хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байна. МАН-ын ялагдал иймэрхүү намдаа сэтгэлгүй зөвхөн өөрийгөө боддог өөдгүй нөхдөөс үүдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдоно. Ямар сайндаа л өвдөг шороодчихоод өөр намынхантай сэм хуйвалдаж Засаг дарга болох гэсэн түүний дэглэсэн жүжгийн сценари ил боллоо. Харин энэхүү мэдээлэл хэр ортой болохыг эрхэм уншигч та ирэх даваа гарагт болох Дархан аймгийн ИТХ-ын үйл явцтай тодорхой танилцаж байж мэдэх болно. Өрөм дотроосоо өтвөл гэдэг шиг өөрийгөө л нэн тэргүүнд боддог иймэрхүү нөхдийг МАН өнгөрсөн дөрвөн жил Засаг даргаар томилсны харгайгаар хичнээн ч олон нөхөр АТГ-ын үүдийг татаж аавынд морилж байсныг бид мэднэ. Тэд улс орны эрх ашиг, намын эрх ашиг гэхээсээ илүү өөрийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ирсэн тул МАН хоёр ч шатны сонгуульд ялагдал хүлээсэн . Дотны анд У.Хүрэлсүх нь их улс төрийг хувийн шалтгаанаар орхисны дараа “Гүзээ” Цэнгэлийг дэмжих хүн МАН дотор ховорджээ. Тиймээс ч тэрбээр намаасаа итгэл хүлээн аймгийн намын хорооны дарга болж чадаагүй юм. Багаараа хамтран ажиллахын оронд намаасаа сонгогдсон төлөөлөгчдийн эсрэг өөр намынхантай хуйвалдаан зохион байгуулж байгаа нь МАН хэр зэрэг бохирдсоныг энэхүү жишээ бэлхэн харуулна. Дарханд АН ялаагүйн гол шалтгаан нь тус намын аймгийн намын хорооны дарга Б.Мягмардаш сүүлийн 15 жилийн турш суудлаа тавьж өгөлгүй улайрсны харгай юм. Ямар сайндаа л “Алтангадас” фракц, МоАХ, МҮДН-ынхан Дарханы АН-ыг зөнгөөр нь хаяснаас болж УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээхэд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Нөгөөтэйгүүр, хотын мэр Э.Бат-Үүл нийслэлээс ердөө 200 километр газарт нисдэг тэрэг хөлөглөж очсон нь эгэл  ядуу сонгогчдын дургүйцлийг хүргэжээ. Энэ мэт олон шалтгааныг дурдаж болно. Гэвч энэхүү жүжиг хэрхэн өрнөхийг ирэх даваа гараг хүртэл тэвчээр заан хүлээцгээе. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
өөрөө өөрийгөө магтаал ичээсэй
2012-12-03
demjij bna sain zaluu
2012-12-02
цэцэгээ:
цэнгэл бид 2 нэг доор тоглож өссөн юм.Засаг дарга болох хүн шүү.Аав нь 1983-1991 онд манай хотын намын хорооны дарга байсан дэмжиж байна.Их сайхан залуу байсан юм даг
2012-12-01
ДАРХАНЧУУД:
ЭНЭ ЦЭНГЭЛ ГЭДЭГ ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ОДОО БОЛИОЧ ЭЭЭ... УЛААНБААТАРТ БАГТАЖ ШИНГЭХ ГАЗАРГҮЙ БОЛООД БАЙГАА ЮМ БАЙХДАА ... ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД ҮЗНЭ ЭНЭ ТЭР ГЭЭД Л ГҮЙГЭЭД БАЙСАН ЧАДААГҮЙ, САЧИЙ НЬ ХҮРЭЭГҮЙ, АЙМГИЙН НАМЫН ДАРГА БОЛНО ГЭЭД Л БУЖИГНУУЛААД БАЙСАН ГЭСЭН ЧАДАЛ НЬ ХҮРЭЭГҮЙ.. ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХУМСЫН ЧИНЭЭ НЭМЭР БОЛООГҮЙ БАЙЖ ОДОО ЗАСАГ ДАРГА БОЛНО ГЭЭД БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ИЧИЖ АМЬДАРААЧЭЭ ... ЗАЛУУ ХҮН БАЙЖ, АМЬДРАЛ ЧИНЬ УРЬДАА БАЙГААШДЭЭЬ ҮХЭХ НҮҮ
2012-12-01
ГҮЗЭЭ ЦЭНГЭЛ ОДОО БОЛИОСОО ДОО
2012-12-01
ajiglagch:
tsengel gedeg nuhur chin yadagaa aldsan iim amitan baisan yum uu !! yheh nee yheh tegej baigaad heregt oroh vii de zailuulal, yasan idej uuj hanaj tsaddaggui hulgaich ve ter
2012-12-01
Насанбат гэгч луйварчин бол Алт авилгатай холбогдсон,Хаянхярваа гишүүний аалзны торын жижиг мөндөл аалз,Дарханыг хэрсэн сүлжээг ахин улам гүнзгийрүүлэх даалгавартай хулгайч шүү дээ
2012-12-01
5112:
МАН ИЙМ Л УНХИАГҮЙ ЗОЛБИНГУУД Ш ДЭЭ... ХООРОНДОО САЙН АЛАЛЦААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ...
2012-12-01
sanal dugnelt:
bat-Uul darga nisdeg tereg hulugluj ikh zardal gargadag ni ugaasaa buruu baisan hichneen chuhal ajiltai baisan ch tegj surjin zagnaj bolohgui shuu dee ard tumnii hurungu shuu dee yalagdal huleehed nuluulsun gedeg ni unen shuu Uul dargaa
2012-12-01
Bid:
Tsengel ikh sn khuukhed bsan shuudee 10 jild bkhadaa ene teneg survalagch nar you bicheed Bgaa um guzee gekh shig odoo Tsengel 46 Nastai ymar 20 nasandaa guzeetei baigaach ugui tsever khen daruukhan aaviigaa duuraisan khuu bsan .khooe survalagchaa chi Ooroo kheden Nastai bas chinii khamaa tan dotor bukh khumuus Tsengeliin nasan deer guzeegui nariinkh an goilog Khun bdag uu? Bitgii khudalaa yri uiliin ue gej bdag shuu . Nokhoin khooloor khooldog khutsaad yvj bkhadaa taarsan buyngui umnuud bur durgui khurgechikhlee .Bi bagiin khan naiz bna.Denduu sn medne uurlaad 1 tushaaliin araas guigeed bkhaar ch Khun bish Tsengelee minii naiz ulam Od gylzaarai Iim kharankhui teneguudiin dundaas
2012-11-30
өөрөө өөрийгөө магтаал ичээсэй
zochin:
BOLD gej saihan hvn bsan,Heden hvvhed ni 1 l bish ee.luiwar hiine,arhi uuna,gaaliin huul,teewriin gazariin dvrem juramiig, za helwel ih l daraa todorhoi bichne!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-11-30
Ene hyanhyarvaa odoo boliosoi Darkhaniig udii boltol buying uulzah yum. Odoo zaluuchuud garah tsag ni bolson. Hyanhyarvaa shorond orohgui bol morooroo baimaar yum
2012-11-30
элбэгдорж:
хөөрхий албан тушаалын төлөө ингэж явах гэж му-ын баатар бат-үүл 570-аа зараад дээр нь мөнгө нэмээд нисдэг тэрэг авчихсан юм уу хотын түгжрэл гэхгүй амар юм биш үү
2012-11-30
Norovoo:
Ee huurhii ene Zengel, arai ch iim guzee muzeetei, bakh shig hun baigaagui l yum daa... Sergelen l huu baisansan. Iim muuhai bolchikh gej! aya ya ya!
2012-11-30
бат:
Наад Цэнгэлдээ Дарханаас савраа тат гэж хэлээд өгөх хүн алга уу Тэнэг махан толгой ДАРХАНЫГ БОЛОН ӨӨРИЙГӨӨ юу гэж бодсон юм бол
2012-11-30
зочин:
Махан толгойт гүзээ Цэнгэл гэнэ үү. Төрхөндөө зохисон нэр байна. Төрд юу бүтээсэн юм энэ. Дахиж бүү гарга. Харин ч авто тээврийн газрын дарга байхдаа цохисон мөнгийг нь төлүүл Авилга шалгаж. Дугаарын бөөн бөөн мөнгөний хүүдий гэдэг биздээ энэ тэнэгийг
2012-11-30
Зочин:
Хөөрхий дөө хэдэн төгрөг өгч хэд хэдэн сайт дээр янз бүрийн мэдээлэл тавиулах юм даа, Өрөвдмөөр аймтан бодвол Сангийн сайд байсан Хаянаа л биз дээ
2012-11-30
Энэ махан толгойг хөөгөөд явуулаач
2012-11-30