УДБЭТ-ынхан "Хунт нуур"-аар энэ сарын тоглолтоо эхэлнэ
2012-12-01

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжиг тоглогдоно. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт энэ жүжгийн гол дүрд СТА Ч.Ганчимэг, М.Од, А.Өлзий-Орших, СТА Ш.Оюунтуяа, Ч.Гансүх нар тоглоно. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн оюутнууд оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө. П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олсонгүй. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулга, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нарын бүжгийн шинэ дэглэлт дэлхийд алдаршжээ. Харин манай тайзнаа анх 1975 оны зун тоглогджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-12-01