Протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нэмэгдүүллээ
2012-12-02

Засгийн газрын хуралдаанаар 18хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 2 жилд 1 удаа, 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 3 жилд, ахмад настанд 5 жилд 1 удаа протез, ортопедийн үнийг нөхөн олгодог хууль бий.

 Энэ дагуу нийгмийн халамжийн сангаас 2011 онд ийм хөнгөлөлтөд 6,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Энэ зардал 2009 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөнгөлөлт олгодог протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Одоо мөрдөж буй протез, ортопедийн жагсаалтад 53 төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан байдаг бол шинэчлэгдсэн жагсаалтад 27 төрлийн тусгай хэрэгсэл нэмж орууллаа. Шинээр нэмэгдэж байгаа хэрэгслийн 50 хувь буюу 13 нь тархины саажилттай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэгслүүд байна.

Жагсаалтад багтсан эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг шинэчлэн тогтоож 0,2-3 дахин нэмэгдүүлснээр нийгмийн халамжийн сангаас олгох мөнгө 2,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

Shuud.mn
Сонин хачин