Ялгавартай хандсан гэж үзжээ
2012-12-04

 Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Улсын Их Хурлаас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа тодорхой нэг компанид ялгавартай хандан, төсвийн орлогыг тусгайлан хуваарилан зааж, хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр хуульчлан баталсан нь Үндсэн хуульд заагдсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэж тэрээр үзжээ. Үндсэн хуулийн цэц энэхүү мэдээллийн дагуу  үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаанаа 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин