ДОХ-ын вирусын эсрэг эмчилгээг 52 хүн хийлгэж байна
2012-12-04

Манай улсад өнгөрсөн сарын 20-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 121 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тодруулбал, халдвартай долоон эхээс төрсөн  найман хүүхдэд /нэг эх давтан төрсөн/ ХДХВ-ийн халдвар илрээгүй. Нийт тохиолдлын 91,7 хувь нь Улаанбаатар хотоос, 8,3 хувь нь орон нутгаас оношлогджээ.  Үүнээс гадна Монголд байсан гадаадын 15 иргэн ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон байна. Дээрх 121 хүний 80,2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт хүний 17 нь нас барсан. Үлдсэн тохиолдлын 39 нь шинж тэмдэггүй ХДХВ-ийн халдварын үедээ байгаа бол 64 нь ДОХ-ын шатандаа байна. Одоогийн байдлаар 52 хүн ДОХ-ын вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Нийт 121 тохиолдлоос 17 нь ХДХВ ба сүрьеэгийн хавсарсан халдвартай оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 10 аймагт 19 хүн хяналтад байна. Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 92 салбар дээр хийж байгаа бөгөөд 2011 онд 266.000 гаруй сорьц шинжилжээ. 2011 онд бүртгэгдсэн 17 тохиолдлын долоо нь, 2012 онд бүртгэгдсэн 21 тохиолдлын 10 нь эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлэх явцдаа илэрсэн байна. ХӨСҮТ-ийн 2013 оны төсөвт ДОХ болон сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд зориулан Засгийн газраас 600 сая төгрөгийн төсөв нэмж баталсан байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Ямар муухай хүн бэ.Хэдийгээр авч байгаа зам нь муухай ч ялгаагүй л өвчин. Чиний ойр дотны нэг хүн өвчтэй болчихоод тэрийгээ бусдад хэлж чадахгүй шаналж яваа бол яана.
2012-12-04
130:
th_d . Ted ch gesen hun sh . Emchileh l heregtei.
2012-12-04
th:
тэднийг эмчлэх хэрэггүй биз хайран хөрөнгө
2012-12-04