Линдсей Лоханы бүх данс хаагджээ
2012-12-04

Холливудын ертөнцөд хамгийн их хэрэг төвөгт холбогддогоороо алдаршаад байгаа жүжигчин Линдсей Лоханы дуулиан үргэлжилсээр л байна. Тэрээр саяхан Манхеттанд бааранд зодоон хийж танхайран цагдаа нарт  баривчлагдсан. Харин түүний энэ  үйлдлийнх нь төлөө  түүний  бүх дансыг хааж шийтгэсэн байна. Гэхдээ зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө бус хурдны зам дээр осол гаргаж хэргийн газраас зугтаасан, цагдаа нарт худал мэдүүлэг өгсөн зэрэг үйлдүүдийг нь хамруулан ийнхүү шийтгэж байгаа аж. Ингэж шийтгүүлж байгаа нь түүний анхны  тохиолдол биш бөгөөд өмнө нь энэ хэлбэрээр шийтгүүлж байсан. Тухайн үед түүний найз Чарли түүнд 100 мянган ам.долларын чекээр тусалж байсан  аж. Харин энэ удаад тэр түүнд дахин туслах гэж байгаа гэсэн яриа таржээ. Хэдий хугацаанд түүний дансаа ашиглах эрхийг хаасан нь тодорхойгүй байгаа. Харин Лилогийн эцэг “Би түүний мөнгөгийг захиран зарцуулах эрхтэй гэсэн байна. Мөн тэрээр би түүнийг харж хандах ч үүрэгтэй. Гэхдээ би түүнд найдаж байгаа энэ бүх алдаагаа тэр засах байх хэмээн хэлжээ. Гэхдээ түүний энэхүү мэдэгдэлд  эсэргүүцэлтэй хандаж байгаа хүмүүс олон байгаа. Түүнийг  охиндоо анхнаас  анхаарал тавьдаггүй байсан, одоо харин  түүнд анхаарал тавина гэдэг юу л бол хэмээж байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин