Хойд Солонгосын хөөргөх пуужин түгшүүр дагуулж байна
2012-12-04

БНАСАУ арванхоёрдугаар сарын 10-22-ны аль нэг өдөр өглөөний 07-12 цагийн  хооронд “Sohae” станцаас алсын зайн гурван үе шаттай тив хоорондын баллистик пуужин хөөргөх гэж байгаа тухай АР агентлаг мэдээлэв. Пуужин Хойд Солонгосын “Unha-3” пуужинтай төстэй бөгөөд Хятад болон Солонгосын хойгийн хоорондох далай дээгүүр нисч, эхний шатны пуужингаа далайд унагаад, цааш Японы Окинава арал дээгүүр нисч өнгөрнө хэмээн тооцоолжээ. Энэ асуудалтай холбогдуулан БНХАУ, АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгосын албаныхан уг асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Сөүл хотноо яаралтай уулзалт хийлээ. Энэ талаар Хятадын тал “БНАСАУ сансарт энхийн зориулалттай пуужин хөөргөх эрхтэй ч НҮБ-аас гаргасан баллистик пуужин хөөргөх хоригийг биелүүлэх шаардлагатай” хэмээжээ. Хойд Солонгосын зүгээс энэхүү пуужин хөөргөх ажиллагааг энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж байгаа ч энэ тухай мэдээ бүс нутгийн орнуудад түгшүүр төрүүлж байгаа. Харин Японы зүгээс Умард Солонгосын хөөргөх алсын зайн пуужин тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд угтуулан пуужин хөөргөж устгахаар төлөвлөж, Окинава аралд газар-агаар ангиллын пуужин байрлуулж эхэлээд байна. Мөн ОХУ-ын зүгээс ч Хойд Солонгосын пуужин хөөргөх ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, НҮБ-ын баллистик пуужин хөөргөх хоригийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Харин Филиппин улс  НҮБ-д энэ асуудлаар хандаж, Хойд Солонгосын пуужин үнэхээр баллистик пуужин мөн эсэхийг нарийн шалгаж тогтоохыг хүссэн байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин