Өмнөговьчууд Б.Бадраагаас залхаж байна
2012-12-05

Өмнийн говьд унтаж буй баялаг сэрснээс хойш тус аймаг олны анхаарлын төвд зайлшгүй байдаг газруудын нэг болжээ. Аймгийн баялгийн хажуугаар удирдлага хамгийн чухал. Тэгвэл эдийн шуналтай, хагартлаа баяжаад ханахгүй гэсэн тодорхойлолтыг Өмнөговьчуудаас хүртээд буй Б.Бадраа аймгийн Засаг даргаар улиран сонгогдож, дахин дөрвөн жил өмнөговьчуудын хувь заяаг залан чиглүүлэх боллоо. Гэр бүлээрээ авто осолд өртөн амь насаа алдсан иргэдийн хойноос харамсч, өнчин хоцорсон хүүхдүүдэд нь хүний ёсоор хандаагүй Б.Бадраа гэгч аймагт нь асуудал гармагц бие муу байна гэсэн шалтгаанаар ор сураггүй алга болдог заншилтай болчихоод удаж байгаа аж. Үнэхээр л бие нь муудсан юм бол У.Хүрэлсүхийн нэгэн адилаар шалтгаанаа хэлээд, бие нь өвддөггүй, ажлаа хийдэг хэн нэгэнд зайгаа тавьж өгмөөр юм. Гэтэл Өмнөговь аймгийг даргална гэдэг хэн дуртай аавын хүүд олдоод байдаг ховорхон боломж биш учраас тэрбээр үхэн хатан тэмцэлдсээр байж Засаг даргын сэнтийдээ дахин үлджээ. Ингэхийн тулд түүнд хамгийн их тус дэм болсон хүн бол “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. Тавантолгойн ордоос хамтран хувь эзэмшдэг андууд нэг нь Их хурлаар, нөгөөх нь Засаг даргын суудлаар дамжуулан хамтдаа Өмнөговьд эзэн суух сонирхолтой гэдгийг нутгийн иргэд андахгүй мэднэ. Иймдээ ч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Б.Бадраагийн Авлигатай тэмцэх газарт шалгуулсан гэх хэргийг АН-ын удирдлагуудтай тохирон байж хэрэгсэхгүй болгуулсан, энэ удаа ганц гар, хөл болгогчоо улируулан аймгийн Засаг ноёноор суулгахад багагүй гүйсэн гээд олон зүйлээс шалтгаалан Б.Бадраа Засаг даргынхаа зөөлөн сэнтийд чамгүй их хөрөнгө мөнгө хаясныхаа хүчинд үлдсэн билээ. Ямар сайндаа л түүнийг Орон нутгийн сонгуулийн өмнөхөн баталгаатай Засаг ноён болохын тулд өөртэй нь өрсөлдөх, дайсагнах магадлал өндөр байсан хүмүүстээ гарыг нь олон арван сая төгрөгөөр мялааж, тэр ч бүү хэл Lexus 570 загварын жийп машинаар байлсан яриа ч гарч байсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт хамаарах газраас эдүгээ АТГ-д шалгагдаж байгаа “Саусгоби сэндс” компанид үлэмж хэмжээний газрыг тасдан өгч олборлолтын лиценз олгох асуудал дээр тэр сэтгэл гарган гүйсэн гэдэг. Энэ асуудлаас болж Гурвантэс сумын иргэд Б.Бадрааг Авлигатай тэмцэх газарт өгч байсан ч тэрбээр тун учир битүүлэг байдлаар хэргээс мултарч Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн билээ.
- Б.Бадраагийн балаг -
1. С.Батболдын Засгийн газар шиг 21 мянган төгрөг иргэдэд тарааж нүдний булай болохгүй хэмээн тэрбээр дүвчигнэж, Тавантолгойн ордоос Өмнөговь аймгийн төсөвт орж ирдэг татварын мөнгөний 30 тэрбумыг өөрийнхөө гар, хөлүүдэд нэгбүрчлэн 500 мянган төгрөг байдлаар тарааж байсан удаатай. Улсын, тэр дундаа аймгийн хөгжилд зарцуулагдах мөнгийг ийнхүү хувийн өмч мэт аашлан бусдад тараасан түүнийг 2009 оны тавдугаар сард өөрийн ХААН банкны хувийн 5885061266 харилцах дансандаа “Таван толгой транс” компаниас мөн л нутгийн хөгжлийн санд төлөх татварын мөнгөний 500 орчим сая төгрөгийг гуйвуулан далдлан нуусан гэх баримт бий. 2. Б.Бадраа нь Өмнөговь аймгийн төсвийн мөнгөнөөс өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулж сүүлийн хоёр жилийн дотор 480 орчим сая төгрөгний үнэлгээ бүхий нийт 10 гаруй автомашиныг худалдан авчээ. Үүнийг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд жиг жуг хийн ярьдаг ч өөрсдөө багагүй шан харамж авдаг учраас эсэргүүцэл үзүүлж чадаагүй байна. 3. Мөн Өмнөговь аймгийн харьяанд байдаг Төрийн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах ихээхэн талбайг 15 жилийн хугацаатай бусдад эзэмшүүлэхээр олгожээ. Эзэмших гэрээ байгуулсан иргэдийн хувьд хятад, монгол хүмүүс байгаа бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай компани байж магадгүй гэсэн хардлага Өмнөговьчуудын дунд байдаг юм. Ер нь бол Таван толгойгоос хувь эзэмшиж, тамтаггүй баяжиж байгаа Б.Бадраа гэгч эмчилгээнд явах нэрийдлээр эхнэр, хүүхдээ дагуулан сард 1-2 удаа Солонгос нисдэг заншилтай болжээ. /Үргэлжлэл бий.../ Эх сурвалж www.wikimon.mn -Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв-
Shuud.mn
Сонин хачин
ард түмэндээ хишиг хүртээж амалсанаа биелүүлж чадсан бас хөгжлийн ихийг эхлүүлсэн хийсэн юмтай дарга шүү.
2013-01-16
bars:
ee ter huniig chin umnugovichuud songoogui namiin nereer garna gene uu sonin yum sumand ursulduud unasan humuus ireed l hurald suusan baih yum ichine gej yostoi baihgui yum daa
2012-12-07
өмнөговьчууд өөрсдөө л ийм сонголт хийсэн хойно одоо яая гэхэв, энэ замаар явахыг өөрсдөө л хүсээ биз
2012-12-05
сонгуульд ялж гарч ирсэн өөрсдөө сонгосон бол дуугуй бай бүгдэд таалагдах албагүй
2012-12-05
uu ni toriin ajil hiij baisan hun bayjih undesgui, getel bugd bayjsan geh yum
2012-12-05
чоно:
худлаа битгий хуцаад бай.
2012-12-05