Дамаскт дунд сургуульд халдаж, сурагчид амиа алджээ
2012-12-05

Сирийн нийслэл Дамаск хотод дунд сургууль руу халдаж багш сурагч нийлсэн 28 хүнийг хороосон хэрэг гарлаа. Сирийн “SANA” мэдээллийн агентлагаас Засгийн газрын цэргүүд болоод босогчдын хооронд үргэлжилж байгаа ширүүн тэмцлийн золиос болж сургуулийн сурагчид ийнхүү амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа хэмээн мэдээлжээ. Сирийн Боловролын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар амиа алдсан хохирогчдын 13 нь сурагч, бусад нь багш нар байжээ. Халдлага гарсан сургууль Сирийн нийслэл Дамаскийн “al-Batiha” нэртэй сургууль байсан аж. Олон улсын эх сурважуудын мэдээлж байгаагаар Сири улсад үүсээд байгаа нөхцөл байдал сүүлийн үед анхаарлын төвд байгаа ч одоог хүртэл Засгийн газрын зүгээс шийдвэртэй алхам хийгээгүй байна. Халдлагад өртсөн газарт 25 мянга орчим дүрвэгсэд ирээд байгаа юм. Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийг хамгаалах сангийнхны ярьж байгаагаар энэ бүхэн хэрээс хэтэрч,  дайны хөлд энгийн номхон иргэд тэр тусмаа хүүхэд эмэгтэйчүүд огтхон ч золиос болох ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Сүүлийн 24 цагийн дотор Сирид 200 орчим хүн амь насаа алдсан болохыг Ассошейтэд пресс агентлаг мэдээлсэн юм. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин