Хуульчид үнэгүй зөвлөгөө өгнө
2012-12-06

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө шаардлагатай иргэд энэ өдөр Сүхбаатарын талбайд  “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнгийн хүрээнд баригдсан загвар байшинд  хүрэлцэн ирж, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм. Хуульчид 10:00 цагаас 17:00 цаг хүртэл иргэдэд хууль зүйн  зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин