Жүдочид эхний өдөр таван медаль хүртлээ
2012-12-06

БНСУ-ын Жэжү хотноо болж буй жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр татамид өрсөлдсөн Монголын бөхчүүдээс ОУХМ Д.Төмөрхүлэг эрэгтэйчүүдийн 66 кг-д Японы Жүнпей Моришитад дийлдэн, ОУХМ Б.Мөнгөнчимэг эмэгтэйчүүдийн 63 кг-д Японы Каяако Санод ялагдан тус тус мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Баярмагнай, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Маргааш эрэгтэйчүүдийн 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг, +78 кг-ийн барилдаан болох юм. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene ikh duulga bish shuu de. Zugeer l delkhiin tsom.. neg yalaad neg yalagdaad l medali awch bna. Ymar ch chanargui temtseen. 136 judoch oroltsoj bgaagaas 55 Korea 34 n mongol. tegeheer yamar temtseen gedeg n medegdej baina u,
2012-12-07
irgenbm:
ix duulgaasl ingej olon medal avch baival OK shvv dee.hicheegeerei.zaluusaa.