15 мянган хүн ажлын байртай болно
2012-12-08

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар арьс ширний үйлдвэрлэлийн салбар 2014 он гэхэд бод малын арьс ширийг 100 хувь, хонины арьсыг 98.5 хувь, ямааны арьсыг 87.2 хувийг гүйцэд боловсруулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 мянган хүнийг ажлын байраар хангах боломжтой болох юм байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, энэ бол үнэхээр ач холбогдолтой тогтоол гарах гэж байна. Ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай эдийн засаг болгон өөрчлөхөд энэ тогтоол маш чухал. Малчин урамшуулал авч, үйлдвэр хөнгөлөлттэй зээл авна. Гэхдээ хэрэгжүүлэх, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үндэснийх байх асуудал чухлаар тавигдаж байна. Жишээ нь Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ноос угаах үйлдвэрийг оросын тал 100 хувь эзэмшдэг.

Түүнчлэн хэрэгжүүлэх арга механизмыг биржийн үйл ажиллагаатай уялдуулах хэрэгтэй. Арьс, ширэн түүхий эдийг боловсруулалтгүй, ямар ч ашиггүй гадаадад гаргаж байснаас боловсруулалт хийж гаргах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Эцэст нь Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг 66,7 хувийн саналаар гишүүд дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Shuud.mn
Сонин хачин
odoohondoo AM l baih shiv de uul ni yag bii bolgochihood delgesen bol iluu ur duntei baimaar
2012-12-08