ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ
2012-12-10


Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр хүнээс ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагдсан байна. Тэд 19-24 насны эрэгтэй хүн юм. Одоогоор биеийн байдал нь сайн, эмнэлгийн хяналтад оржээ. Эдгээр нь манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 122. 123 дахь тохиолдол болж байна.   Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин