Нүүрсний ченжүүд үнэ хөөрөгдөж байна
2011-11-04

Өнгөрсөн жил нэг портер нүүрс 100-120 мянган төгрөг байсан бол энэ жил 180-220 болж өссөн байна. Сэрүүний урь хэдийн орж, өглөө оройдоо хүйтэн хонодог болсноор гэр хороололд амьдардаг иргэд ч өвөлдөө бэлдэж, түлээ нүүрсээ базааж эхэллээ. Гэтэл нүүрсний уурхайнуудаас нийлүүлдэг нүүрсийг ченжүүд үнэ хөөргөн иргэдийг хохироосоор байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний ченжүүдийн иргэдэд зарж байгаа нэг тонн нүүрсний үнэ 120-180 мянган төгрөг байна. Шуудай гэхээсээ шуудайнцарт савласан нүүрсний жижиглэнгийн үнэ 1000-1800 төгрөгийн ханштай.

Гэтэл Багануурын нүүрсний уурхайгаас иргэдэд нийлүүлдэг нэг тонн нүүрсний үнэ 36500 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл иргэд  тонн тутамд ченжүүдээс бараг 15 мянган төгрөгийн нэмэгдэлтэй нүүрсийг худалдаж авдаг. Энэ нь иргэд Багануурын нүүрсний салбар болох Багануур илч компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдагийг тэр бүр мэддэггүйгээс энэхүү зөрүүтэй наймааны золиос болж байна.

Ер нь бараа бүтээгдэхүүний үнэ хэд байхыг шийддэг хүмүүс бол  эрх дархтай ченжүүд болжээ. Тэд юмны үнийг дураа хүрэхээр буулгаж, дургүйгээ хүрэхээс өсгөдөг гаж зуршилтай болсон гэхэд хилсдэхгүй.

Гэтэл иргэдийн амьдрал энэ дундаа гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд өдрийн хоолоо чүүтэй чаатай залгаж байна. Үүн дээр бараг 2 дахин  дахин нэмсэн үнэтэй нүүрсийг худалдаж авч чадах нь хэд билээ. Иймээс нэмэгдсэн үнийн золиос болохгүйн тулд нүүрсний уурхайнуудын салбар цэгээс нүүрсээ бэлтгэх боломжтойг иргэддээ сануулъя.

Shuud.mn
Сонин хачин
davarch bgaa shuu mongolchuud bie bie ee shulaad bhaar chin gadaadiinhan bur ih shulah n todorhoi shdee tegeed hamag baylagaa gadaadiinhand ugchuud hedhen tugrug nd n huurtchih yumdaa
2011-11-04