Хойд Солонгос пуужин хөөргөхөө хойшлуулж магадгүй
2012-12-10

Хойд Солонгос энэ сарын 10-22-ны хооронд баллистик  пуужин хөөргөхөө мэдэгдээд байсан. Харин өнгөрсөн бямба гаригт тус улсын албаныхан пуужинг хөөргөхөө хойшлуулж магадгүй гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Гэхдээ чухам ямар шалтгаанаар пуужингаа хөөргөхөө хойшлуулах болсныг тайлбарлаагүй байна. Үүнийг Өмнөд Солонгосын  эрдэмтэд, инжинер техникийн ажилчдын дэвшүүлж буй таамаглалд “Хөөргөх гэж байсан пуужинд дахин засвар хийх  шаардлага тулгарсан  учраас хойшлуулсан” хэмээжээ. Хойшлуулсан  ч гэсэн  баллистик  пуужинг хөөргөх хэвээр байгаа учир тайвшрах болоогүй гэж олон улс хэлж байна. Өмнөх мэдэгдэлд АНУ болон бусад  орнууд НҮБ-ийн гаргасан  баллистик пуужин хөөргөхийн эсрэг хоригийг сануулсаар байгаа. Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин  хөөргөх гэж буй хоёр дахь оролдлого  нь  энэ  юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард пуужин  хөөргөх гэж байсан ч чадаагүй юм. Тэгэхээр энэ  удаад пуужинг заавал  хөөргөнө  гэж үзэж байгаа байх  хэмээн олон улсын шинжээчид хэлж байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
noloo:
ene pujin n orsiin pujin bogood ors hitdiin tuslamjtaigaar hoorh gej bgaa bogood ene pujin n hoorsnoor barunii ornuud bolon amerkit hunt tusah ym uchir n deliin 2r dainaas hoish amerk bolon holbootnii tserguud solongos yponii batlan hamgaalah salbariig udirddag bogood amerkin hed hedn zevsegt huchin n solongos ypond bdag bilee ene n ors hitdad oiroos tsohilt ogoh nohtsliig burduuldeg uchraas ors hitad n amerkin ang negteliig garghiin tuld hoid solongsiig dalduur demjdeg bogood hoid solongsiin 35say ard ergdiig suliin 70jil tursh zovhon ene shaltganasa bolj iim orvdoltei komnist nigneer amidruulj bgaa bilee uniig delii niiteree meddegch hench yuch hiidgui n eh gurnuudiin noloo ymar bgaad haruulj bgaa hereg ym
2012-12-11
hehe:
ene hezeech hoorohgyi puujindaa
2012-12-10
Fff:
Delhiid hvnee aldcn novsnnyyd bh umdaa ard tvmen n olcgolond nervegdej bhad ....ylc ornyydiig zovoogcnid
2012-12-10