Европын хамгийн шилдэг бас "үзэсгэлэнтэй" метроны буудлууд
2012-12-11

Хамгийн анхны газар доогуурх замыг 1863 онд Лондон хотноо хийж байжээ. Түүний дараагаар бусад улсууд дуурайн газар доогуур хурдан галт тэрэгний зам барих болсноор метро гэгч зүйл өнөөдөр хамгийн хурдан, багтаамж сайтай  нийтийн тээврийн унаа болсон юм. Тухайн үедээ хүмүүс газар доорхи замаар явагчид сууж үйлчлүүлэх тийм ч дуртай байгаагүй. Агаар муутай, бүгчим, дуу чимээ ихтэй, осолтой хэмээгдэж байсан энэ  унаа 1920-иод оноос боловсронгуй болж эхэлсэн юм. Тэр үеэр Парис, Берлин, Мадрид гээд томоохон хотууд бүгд метротой болцгоов. Мэдээж хэрэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид нэмэгдэхийн хэрээр орчин тойрон тохилог байх шаардлага тулгарсан  байна. Манай хойд хөрш ОХУ-д метро 1935 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Москва хотын 6.6 сая хүн энэ л унаагаар үйлчлүүлж байна. Харин одоо та бүхэнд европын хамгийн тохилог, үзэмж сайтай, алдартай метроны буудлуудыг танилцуулья. [caption id="attachment_180218" align="alignnone" width="581" caption="Германы томоохон хот гэгддэг Мюнхений метроны буудал. 1998 онд ашиглалтад орсон бөгөөд энэ буудлыг метроны буудал гэхээсээ илүүтэй уран зургийн танхим шиг тохижуулжээ."][/caption] [caption id="attachment_180219" align="alignnone" width="580" caption="Лиссабон дахь энэ метроны буудал Португалийн ур ухаанаар хийгдсэн. Энэ буудлаар өдөрт 11 сая хүн үйлчлүүлдэг гэсэн гайхалтай тоон мэдээлэл байна."][/caption] [caption id="attachment_180220" align="alignnone" width="581" caption="Москвагийн Космолянскийн метроны буудал. Метроны буудал гэхээсээ илүүтэй бүжгийн заалтай илүү төстэй."][/caption] [caption id="attachment_180221" align="alignnone" width="583" caption="Лондон хотын Канарын метроны буудлаар өдөртөө 70 мянган хүн үйлчлүүлдэг. 1999 оноос ашиглаж байгаа бүрэн автоматжсан анхны метроны буудалд байсан юм."][/caption] [caption id="attachment_180222" align="alignnone" width="581" caption="Стокгольмын төв метроны буудал. Метроны буудал биш байгалийн музей үзэж буй сэтгэгдэл төрүүлэм зохион байгуулагджээ."][/caption] [caption id="attachment_180223" align="alignnone" width="581" caption="Вена хотноо орших Карлсплитзийн метроны буудал. Энэ буудал хамгийн эртнийд тооцогдохуйц метроны буудал юм."][/caption] [caption id="attachment_180224" align="alignnone" width="582" caption="Парисын төв метроны буудал. Энэ байгууламжийг 2000 онд дахин сэргээн засварласан юм. Ингэхдээ илүү өнгөлөг, гэрэлтүүлэг сайтай болсон бөгөөд шөнийн цагаар энэ газраар явахад таатай байдаг гэсэн судалгааг тус хотын иргэд гаргажээ."][/caption] [caption id="attachment_180225" align="alignnone" width="582" caption="Санкт Петрбургийн Амдиралский метроны буудал. Хамгийн сонгодог загварынх гэж хэлж болно."][/caption] [caption id="attachment_180228" align="alignnone" width="581" caption="Германы Франкфуртын метроны буудал ч европдоо хамгийн сонирхолтой загварынх байж чаддаг. Галт тэрэг газар нэвтрэн орж байгаа мэт харагддаг гарцтай. Доторх засал нь ч мөн нэлээд сонирхолтой дизайнтай аж."][/caption] [caption id="attachment_180229" align="alignnone" width="581" caption="Испанийн Фостеритосын метроны буудал. Улсдаа хоёрт ордог томоохон буудал бөгөөд загварын хувьд нэлээд шинэлэг. Шөнийн цагаар хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэнэ."][/caption] Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
mer Bat uuld:
nuhen gartsandaa gereltuuleg hiimeer yum shiogee. oroi udesh teruugeer yavahad tolgoi baitugai buh bieiin us bosmoor sanagddagaa nuuh yun
2013-06-12
шармаахай:
манайх энэ нүхэн гарцнуудынхаа дизайныг хамгийн сүүлийн зураг шиг болговол гоё болох байх даа
2012-12-11
stockholholmyh central buudal bish baina
2012-12-11
baugalmaa:
manaux xvnsnuu 20 n nvxen gartsaa odoo l sauxan gerel gegeeteu tseber bolmoor b.n tend ajilj baugaa xvmvvs n ux setgelgvi xvmvvs xaragdsan orrchunoosool xaragdana daa,yabax ch xetsvv l ym bauna lee . audas xvrch baulaa,uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
2012-12-11
Manaih ehzee metrotoi boloh ve? ih olon jil yarilaa shuudee. Odoo bodit ajil bolgoh tsag ni bolson baih
2012-12-11