Мэргэн буучид өнөөдөр ирнэ
2012-12-11

БНХАУ-н Гуанжоу хотод зохиогдсон CISM  буюу Цэргийн Спортын ОУХ-ноос цэргийн буудлагын ДАШТ-ийг 47 дахь удаагаа зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө. Уг  тэмцээнд CISM-ийн гишүүн 36 орны олимп, дэлхийд нэрээ гаргаж яваа туршлагатай мэргэн буучид, тодруулбал БНХАУ-ын тамирчин, Азийн тоглолтын аварга, Дэлхийн цомын аварга Цао Юн, Польш улсын тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Богачка Силва, Турк улсын тамирчин, дэлхийн цомын олон удаагийн аварга Дикеч Юсуф, МУХБ, МУГТ, Бээжингийн олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа зэрэг туршлагатай тамирчид оролцсон юм. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлж зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон цэц мэргэнээ сорьж, алт мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо өнөөдөр ирж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин