Засаг дарга нарыг томиллоо
2012-12-11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Захирамж гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргаар Дэмбэрэлийн Оросоо, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Даваасүрэнгийн Бадарсан нарыг  батламжиллаа. Д.Оросоо, Д.Бадарсан  нар нь дээрх хоёр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас нэр дэвшиж, олонхийн санал авсан байна.

Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Оросоо нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Орхон дээд сургуулийг төгссөн магистр цолтой,  Хуульч, Эдийн засагч мэргэжилтэй.  1990-1996 “Эхлэл” хоршооны менежер, 2000-2002 “Глоб интернэйшнл” ТББ-ын төслийн ажилтан, Хууль зүйн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, 2006 оноос “Эрх зүйн гүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  ажиллаж байгаад 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Бадарсан нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Ибаракигийн технологийн үндэсний коллеж, Хэл Иргэншлийн Дээд сургуулийг тус тус дүүргэсэн, инженер, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой.  2003 оноос  “Монхит трейдинг” ХХК-ийн захирал, УБЦТС ХК-ийн төслийн ажилтан,  “Юу Эм Кэй” ХХК-ий захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон байна.  Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг, “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
9999:
dandaa l huviin surguuli tugssun turiin albanii turshlaga bhgui humuusiig Ardchisaln nam tavih umaa
2012-12-11
laws:
С.Эрэдэнийн бууны нохой. өөрийн толгойгүй 4 жилийг хороох нь . эрэдэнийн нууц амраг Цэндсүрэнг тамгын даргаа болгоно гэл ү
2012-12-11
orsoogiin naiz:
amjilt husehiin yldamd heden zuiliig sanuulii duureg udirdan gedeg saihan ch bas hiih ajil ihtei nariin ajil daa tiimees uuriin bodlooroo uuriin muriin hutulburuu heregjuulehiin tuld hen negen uls turchiin ugeer bus hen negen faraktsiin ugeer bish sain bolovson huchin turd ajillaj hashir suusan humuuseer bagaa burduuleed ajilllaarai tegehgui bol saihan ner tur saihan duurgiin hugjil muu ugiin bai bolood uusna shu naizaa
2012-12-11
Ganbaa:
Manai one-dem.xen mundag bnaaa kk
2012-12-11
bat:
Amgalan avgai, Erdeniin Uuriintuya nariin doodohiig dolooj baij duurgiin zasag darga bolson Orosoo chi sanaj yav. Hairan zaluu nas. hairan ner tur
2012-12-11