Цэргийн буудлагын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо
2012-12-12

БНХАУ-н Гуанжоу хотод болж буй Цэргийн спортын олон улсын холбоо /CISM/-ны цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнд Монгол улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Энэхүү тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй гар бууны баг тамирчид 25м-ийн зайд спорт гар бууны тогтоол, хурдан буудлагын тэмцээний нийлбэр дүнгээр II байр эзэлж, мөнгөн медаль, мөн цэргэжлийн буудлагын багийн төрөлд эмэгтэй тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Тамирчдыг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл ёслол төгөлдөр угтан авсан. Энэ удаагийн цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 36 орны олимп, дэлхийд нэрээ гаргаж яваа туршлагатай мэргэн буучид тухайлбал, БНХАУ-ын тамирчин, азийн тоглолтын аварга, дэлхийн цомын аварга Цао Юн, Польш улсын тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Богачка Силва, Турк улсын тамирчин, дэлхийн цомын олон удаагийн аварга Дикеч Юсуф, МУХБ, МУГТ, Бээжингийн олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа зэрэг туршлагатай тамирчид оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин