Грекийн ерөнхий сайд огцорно
2011-11-04

Грекийн ерөнхий сайд Жорж Папандроуг огцрохыг тус улсын парламентын сөрөг хүчнийхэн шаардаж байна. Түүнийг огцруулах эсэх асуудлаар парламент дээр хэдхэн цагийн дараа санал хураалт явуулах аж. Сөрөг хүчнийхэн ерөнхий сайдаа Европын холбооны зээл тусламжийг авч чадалгүй олон нийтийн санал асуулгад хүргэсэн, мөн гадаад бодлого нь явуургүй үхмэл арга барилтай учраас Грекийн нэр хүндийг унагаж байна хэмээн шүүмжилж байгаа аж.Харин олон улсын шинжээчид нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа үед ерөнхий сайдын огцролт сайн юманд хүргэхгүй гэдгийг сануулж байна.  
Shuud.mn
Сонин хачин