Уго Чавесийн хагалгаа амжилттай боллоо
2012-12-12

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеэс дахин харт  хавдрын эс илэрч тэрбээр Куба улсад дахин хагалгаанд орсон. Харин түүний хагалгаа амжилттай болсон тухай тус улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлэл хийжээ. Тэрээр үндэснийхээ төв телевизээр “Ерөнхийлөгчийн мэс засал амжилттай  боллоо” хэмээн хэдхэн цагийн өмнө мэдэгдлээ. Энэ хагалгаа  Уго Чавесын дөрөв дэх хагалгаа байсан юм. Тэрбээр энэ хагалгааг  хэр  амжилттай  болохыг хэлж мэдэхгүй байсан бөгөөд хэрэв ямар нэгэн муу зүйл болсон тохиолдолд дэд ерөнхийлөгч Николас Мадурог улсынхаа ерөнхийлөгчөөр томилох санал гаргаад байсан билээ. Уго Чавесын биед 2011 оны зургаадугаар сараас эхлэн хорт хавдар илрэх болсон нь нэлээд сэтгэл зовоосон асуудал болоод байсан юм. Гэсэн хэдий ч тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин  өрсөлдөж ялалт байгуулж чадсан юм. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин