Монгол Улсын Соёлын өргөмжит элчээр томилов
2012-12-12

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-ын Иргэн Ким Кванг Шин-д Монгол Улсын Соёлын өргөмжит элчээр томилогдсон өргөмжлөл гардууллаа. Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын соёлын өргөмжит элчээр томилогдож буй Ким Кванг Шинд баяр хүргээд “Олон улсын харилцаанд соёлын шинэ дипломат үйл ажиллагаа идэвхижих хандлагатай болж байгаа энэ үед Соёлын өргөмжит элч албыг бэхжүүлж, идэвхижүүлэх нь манай улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсыг гадаадад сурталчлахад ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэн хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улам илүү идэвх санаачлага, хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөлөө. Ким Кванг Шин нь эдүгээ Монгол Улс, нүүдэлчин ардын соёл, зан заншлыг БНСУ-ын төдийгүй, гадаадын бусад орнуудын иргэд, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж буй Намянжү хот дахь Монголын соёлын төвийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд 1996 оноос БНСУ-ын Намянжү хот, Улаанбаатарын хооронд харилцаа тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ. Мөн тэрбээр монгол оюутнуудад зорилуж тэтгэлэгийн сан үүсгэн байгуулж байнгын ажиллагаатай болгож, Солонгосын хавдрын эмнэлгийн эмч нарыг Монголд ирж үнэгүй эмчилгээ оношлогоо хийлгэх ажлыг сүүлийн таван жил зохион байгуулж байгаа юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин