Сурагчдын амралтыг сунгалаа
2012-12-12

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг эцэг эхчүүдийн хүсэлтээр гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 12 дугаар сарын 11-нд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгалаа. Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихсэж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасан учир энэхүү шийдвэрийг гаргажээ. Хальтиргаа гулгаа ихтэй, харуй бүрийд сургууль, гэр лүүгээ явахдаа гэмтэж бэртэж буйгаас сэргийлэхээс гадна замын түгжрэлд тодорхой хугацаанд эерэг нөлөө үзүүлэх юм байна. Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулсан байна. Хөдөөгийн сурагчдын амралтыг цагаан сараар тааруулсан бөгөөд хөдөөгийн хүүхдүүд дотуур байранд биш гэртээ золгохоор тооцоолсон. Улаанбаатарын сурагчдын амралт хөдөөгийнхөөс эрт эхэлнэ. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхэлнэ. Хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 1 дүгээр сарын 28-наас эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 дугаар сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно. Өвлийн амралтын хугацаа ялангуяа бага ангийнхны хувьд илүү сунгагдсанаар  дунд, ахлах ангийнхан энэ хооронд хоёр биш нэг ээлжинд шилжинэ. Улсын хэмжээнд байгаа 3 ээлжтэй 22 сургууль хоёр ээлжинд түр шилжинэ. Хичээлийн жилийн үргэлжлэх болон улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулснаар сурагчдын суралцах нийт цаг хорогдохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл 6 дугаар сарын 7-ноор дуусна. Сурагчид өвөл амарч байх хооронд бага ангийн багш нар бүгд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана.  Боловсрол, шинжлэх ухааны яам телевиз, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран танин мэдэхүйн кино, нэвтрүүлгийг сурагчдын амралтын үеэр зохион байгуулна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Аав:
Хобби сургууль амрахгүй гэсэн. Хобби боловсролын яамд хамаагүй юү? Амрах амрахгүйг нь сургуулийн захирал шийддэг юм уу?
2017-01-17
soko:
Zuw tushaal bn.Gehdee hvvhdvvdig uwul amraaj zun hichellvvleh ni buruu shde.Mongol hvn zuni delger tsagt amarch ayalaj svv tsagan ideenese l hamag amin deme awdag bizde.Zarim hvmvvs tuilshgiraha bolimoor yumaa.
2012-12-14
багш:
Бага ангийн хичээл 5 сарын дундуур дуусдаг байсан бол 6 сарын 7 хүртэл үргэлжлэх болсонг та бүхэн сайн болгоогоорой. Сургууль, багш нар юу ч заадаггүй юм шиг буруу ойлголт олон түмэнд өгөх хэрэггүй дээ.
2012-12-14
beauty:
юм болгоныг дандаа битгий улс төржүүлж бай энэ хар хүйтэнд хүүхдүүд явахад хэцүү байна амраах нь зөв тэгээд ч ямар сургуульд явлаа гээд олигтой юм сурдаг бишдээ
2012-12-14
zochin:
mash zov shiidver bna bayarlalaa olon hun demjij bayarlaj baigaag bicheerei gsn yum manai huuhdiin etseg eh bugd demjij bna
2012-12-14
бага ангийн багш:
Хүүхдийн амралтыг хамаагүй өөрчлөх нь буруу. Удаа дараа сургалтыг тасалдуулж, үзсэн зүйлийг нь мартуулдаг нь багшид болон сурагчдад хүндрэл учруулдаг. Сургууль багш нарыг амрааж байгаад энэ хооронд захирлуудыг нь өөрчлөх улс төр хийх гэсэн санаа гэж үзэж байна. Боловсрол мэддэггүй, боловсролоор тоглогч сайд, дарга нар боловсролоос хурдан зайлах хэрэгтэй.
2012-12-13
beauty:
юм болгоныг дандаа битгий улс төржүүлж бай энэ хар хүйтэнд хүүхдүүд явахад хэцүү байна амраах нь зөв тэгээд ч ямар сургуульд явлаа гээд олигтой юм сурдаг бишдээ
Chinii zuv,
2012-12-13
Zochin:
Demjihgui bnaa, Surgaltiin Programm hangamj, huundiin hicheeld suuh bie phizilogiin chamamj zergiig hargalzah heregtei, Ovliin huiten, tsagaan sar, songuuli ene ter geed huuhdiin systemtei surgaltiig oorsdodoo zoriulj oorchilj bolohgui shuu de
2012-12-13
өвөл 1 сар амраад 7сард зуны амралт эхлэх хэрэгтэй
2012-12-13
цэцэрлэг ясли яах юм
2012-12-13
Yag unen shdee muu arvan jiluud ymar oligtoi ch yum zaadag ch bish ene xar xuitend jaaxan xuuxeded yavaxad mash xetsuu baidag ali ertnees iim shiidver gargaxgui yasiin,manai xuuxed ene jil togsochixson
2012-12-12
hena:
хувийн сургууль яах юм болдоо хувийн сургууль чинь 7 хоног л амардаг ш дээ
2012-12-12
Ene odoo yu gesen ug ve? Hicheeliin tolovlogoo, zaah yostoi hotolbor gej um baidaggui um uu? Amrah hicheelehiig ingej duraarai oorchilj baidag, hachin um. Er ni jild heden honog hicheelleh yostoig huulichilj ogmoor um.
2012-12-12
Chinii zuv,
unshigch:
yu gesen ug ve zun jijig huuhduud amarch bailgui yah ve.harin odoonii shiidvert bayarlaj bna.
2012-12-12
Bolovsrolmaa:
Bag a angiin hicheeliig zunii delger tsagt oruulj bolddoggui yum uu. Tegvel dund ahlah angina huuhduuded surguuli deeree davtlaga avah hugtsaa nemegdene she de
2012-12-12
ene bol mash zovhon nvdee olson shiidver baina. mash ikh demjij,bainaa
2012-12-12
Mash zuv sanal garagsan bn. Demjij bn. Tsaashid ch gesen urgelj ene chigeer ni bailgaarai.
2012-12-12