Хог хаягдлын менежментийг дахин боловсруулахаар боллоо
2012-12-13

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хог  хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөрийг батлах асуудлыг дахин хэлэлцлээ. Уг хөтөлбөрийг өнгөрсөн сарын хуралдаанаар хэлэлцүүлж байсан ч шаардагдах төсөв, үйл ажиллагааны зардлыг илүү тодорхой болгох, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дутуу орхигдсон зүйлсийг нэмж дахин хэлэлцүүлэхээр хойшлуулаад байсан юм. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан  энэхүү хөтөлбөрийг хэлэлцэх асуудлыг дахин хойшлуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.  Тэрээр,  “Улаанбаатар хотын хогны асуудлыг шийдвэрлэх энэхүү хөтөлбөрийг нягтлан үзэж, тогтолцоо, болон байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр өөрчлөх хэд хэдэн санал байна. Хэн юугаа хариуцаж, хэрхэн хийх вэ гэдгээ маш тодорхой болгож байж та бүхэнд танилцуулах нь зөв байх.  Би хотын ерөнхий менежерийн ажлыг аваад удаагүй байгаа учраас энэ асуудлыг эргэн нягтлан харах  хэрэгтэй гэж бодож байна.  Миний хүсэлтийг хүлээн авч энэ асуудлыг хэлэлцүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэлээ. НИТХ-ын тэргүүлэгчид хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөрийг хэлэлцэхийг дахин хойшлууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
zo:
ОДОО УДАХГҮЙ ХОГНЫХОО ҮНИЙГ НЭМЭЭД ОРУУЛААД ИРЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ
2012-12-13
Очир:
Хог ба эрчим хүч гэсэн хөтөлбөр хэрэгтэй.
2012-12-13