Жорж Буш өвөө болох нь
2012-12-13

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жорж Буш ихэр охидтой. Ихрүүдийн эгч болох Женна Буш өчигдөр албан ёсоор хөл  хүнд болсон тухайгаа олон нийтэд зарласан байна.  Тэрээр энэ мэдээг дуулгаж байгаадаа баяр хөөртэй байгаа бөгөөд ирэх оны зун гэхэд хүүхдээ төрүүлнэ гэсэн мэдээлэл өгчээ. Женна “Ээж болох гэж байгаадаа баяртай байна. Би багш хүн хүүхдүүдтэй ажиллах дуртай,  харин одоо би  өөрөө ээж болох гэж байна, хүүхдээ хүлээсээр л  байгаа” гэв. Тэрбээр 2008 онд нөхөр Хенри  Хагертай гэрлэсэн бөгөөд Техасын Кравфотод хувийн эдлэндээ амьдарч байгаа. Энэ баяртай мэдээг дуулсан Жорж Буш ачтайгаа хамт Форд 250-аа унаад сайхан  байгальтай газраар аялахыг хүсч байгаагаа хэлсэн байна.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин