ХАА-н тооллогыг анх удаа хийхээр боллоо
2011-11-04

Хөдөө аж ахуйн нэгдсэн тооллогыг 2012 онд зохион байгуулахаар болсон. Үүнд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар болжээ. Бусад улс орны туршлагаас харахад хөдөө аж ахуйн салбарын  тооллогыг арван жил тутамд хийдэг байна. Харин манай улсын хувьд Үндэсний статистикийн хорооноос зөвхөн малын тоог л гаргадаг. Тиймээс түүхэндээ анх удаа ХАА-н тооллого хийж, малын тоо толгойноос гадна газар тариалан, ан агнуур болон ойн аж ахуй, тоног төхөөрөмжийн судалгааг хийх ажээ. Түүнчлэн энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн тоо, цалин хангамж гэсэн үзүүлэлтээр ч судалгаа гаргах юм байна.
Shuud.mn
Сонин хачин