Тамхигүй орчин бүрдүүлэгчдийг шагналаа
2012-12-14

Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох тамхины хэрэглээг хүн амын дунд бууруулах, дам тамхидалтанд өртүүлэхгүй байх зорилгоор НЭМГ-аас “Тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан”, “Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр шалгаруулах” хөдөлгөөн өрнүүлсэн юм.  Харин өчигдөр НЭМГ-аас ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц, Монгол улсын Тамхины хяналтын тухай хууль, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан, ажлын байрыг шалгарууллаа. “Тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан”-ыг НЗАА-тай хамтарсан удирдамжаар нийт таван дүүргийн 13 материалд үнэлгээ хийж, “Түмэн занги” ХХК–ний “Говь цогцолбор”-ын ресторан, “Батбайгаль” ХХК–ий “Батбайгаль” ресторан, “Бигүрү” ХХК-ний “Намастэ-1“ ресторанууд бусдыгаа хошуучлан шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулжээ. “Тамхигүй эрүүл ажлын байр” шалгаруулалтанд нийт дөрвөн дүүргийн 15 байгууллагаас  Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, “Монгол шуудан” ТӨХК, 4-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 18-р сургууль, 114-р сургууль, ХУД-ийн ЗДТГазар, Баянзүрх дүүргийн Ус сувгийн удирдах газар, 84-р сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Онцгой байдлын 28-р ангиуд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авчээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин