Зуслангийн бүсэд 10 мянган бие засах газар барина
2012-12-14

Нийслэлийн агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн нэг нь хөрсний бохирдол гэж үздэг. Тиймээс ирэх зун гэхэд зуслан, ногоон бүсэд орших айл, өрхөд зориулан 10 мянгаас доошгүй бие засах газар, муу усны нүх барихаар болжээ. Зуслангийн бие засах газар нь агааржуулагчтай, бохир соруулах тусгай суултууртай байх юм. Энэхүү төсөл нь нийс-лэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилтод багтсан бөгөөд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн агаарын бохирдлын адил гамшгийн хэмжээнд хүрч аюул учруулж буй хөрсний бохирдол, хог хаягдлыг зохицуулах нэгдсэн менежмент байдаггүйгээс иргэд дуртай газраа хогоо хаядаг. Мөн Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдгээр айлуудыг ОО-ын асуудал гээд хөрсийг бохирдуулах олон хүчин зүйл бий. Улаанбаатарын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байна. Харин Улаанчулуут, Цагаандаваан хогын цэг, Хотын төв цэвэрлэх байгууламж, Нарантуул зах,Да хүрээ зах,3,4 цахилгаан станц, Дэнжийн 1000, Хайлааст,Шарга морьт орчимд бохирдлын хэмжээ 10-16 дахин их байгааг судлаачид гаргасан байна. Мөн нийслэлийн хэмжээнд 700 гаруй химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэрүүд байна. Тэднээс азот, цианит натри, хлор, бром зэрэг хүний биед асар их хор хөнөөлтэй химийн бодисууд ялгарч, агаарт дэгдэж байна. Бидний нүдэнд үзэгдэхгүй энэ их хорт бодисоос болж хүн амын дунд хорт хавдарын тархалт болон цусан суулга , гэдэсний хижиг өвчин жилд дунджаар 20 орчим хувиар ихэсч байна. Энэ байдлыг анхааралдаа авахгүй бол энэ нь цаашдлаад хүний амь насанд хүрч болзошгүй гэж холбогдох албаныхан үзэж байна. Тухайлбал, та бидний хэрэглээд хаясан нэг ширхэг уут,уусан ундааны хуванцар сав 400 жил газрын хөрсөн дээр байдгийг судлаачид тогтоосон. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр тоосгоны 19,хайрганы 32,арьс шир боловсруулах 76,автомашин дугуй засварын газар 314,шатахуун түгээх станц , нефть хадгалах байгууламж 166 тус тус үйл ажиллагаагаа явуулж байгаа нь нийслэлийн хөрсний бохирдол нэмэгдэхэд нөлөөлдөг. Иймд холбогдох албаныхан ирэх онд агаар болон хөрсний бохирдолыг буруулах асуудыг цогцоор шийдэж, шаардлагатай арга хэмжээ авахаар болсон байна . П.Наран
Shuud.mn
Сонин хачин
bat:
hudlaa l bolno doo, yamar ch tootsoo sudlagaa hiigeegui zugeer ingene tegne geel sanaandaa orsnoo hiichdeg bol saihan l bna, zugeer l tusviin mungu yamar ch tootsoo sudlagaagui yumand ureh mun mungu husah l sanaa. ger horoolliinhoo hogiig tsagt n achaad baij chaddagui uls yaj ter olon jorlong soruulj tseverlehuu? hen hiihuu? yugaar hiihuu? ter hiih geed bgaa bohiriin nuh n yamar tehnologoor yaj hiihiin zereg mash ih zardal shaardah l ajil. Manaihan zugeer l nuh uhaal hayana, ter n odoo baigaagaasaa yalgaagui l yum bolno, ternees bohiriin negdsen shugamiin l tsever ustai n hamt tathal heregtei ! Yumiig 1 udaa l hii! tehgui 2-iin hoorond hend ch hereggui alsiig harsan yum hiihgui tegeel bain bain l eldviin hereggui yumand ulsiin mungu zarna, ur dun 0!
2012-12-15
zochin:
Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол?
2012-12-15
60 huvidaa zoriulj 00 hiigeegui bj zunii 3 sar gardag zusland hiih
2012-12-14
Yamai daa, yadaj bohiroo neg aytaihan shiidchih yumsan
2012-12-14