40-өөс дээш настай иргэдийг ажлын байраар хангавал дэмжинэ
2012-12-15

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн хөтөлбөрүүдийг шинэчлэн баталжээ. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, ажил олгогчийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийг шинэчилсэн байна. Түүнчлэн “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй Монгол хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэлэлцүүлсэн аж. Хөтөлбөрийн гол зорилго нь нарийн мэргэжил эзэмшсэн энэ насны иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх санал, санаачлагыг дэмжих, зах зээлд шаардлагатай ур чадварыг бий болгох багц үйлчилгээ, арга хэмжээ үзүүлэх аж. Ингэснээр мөн 40-өөс дээш настай иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг дэмжих боломжтой болох юм байна. Харин “Эзэнтэй Монгол" хөтөлбөрийн хүрээнд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас үүдсэн хог хаягдал, эвдрэл сүйдлийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлээгүй, ажил хийх боломжтой иргэдийг хамруулан, орлоготой болгох  ажлыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ajil:
40uus deesh nasnii humuusiig ugaasaa avahgui l bna sh dee barag bugdeeree gehed hilsdehgui sh dee 40 hursen geheer l avahgui bna naad snaachlagiig chini demjij bna
2012-12-17
zochin:
Mongold ene ulsiin irgen ezen ni um bol undur tsalintai ajil niimeer baina.Bi gehed amidarhuun erhend sologost ochij 3 jil mash ih huch hudulmur gargaj ajlaad irsen sain ajtan bolson.40 garsan hoimoo shuu.Uul ni mongoloo hugjuuleh uilsed zutgeed eh orondoo saihan amidarmaar baina
2012-12-16
zochin:
Umnud solongos uls shig uilverjuulj baij ajliin bairaar hangagdana.Uls oron hugjij l baigaa um bol jijig dund uildverleliig demjij hiij chadah buh l buteegdehuuniig mongoldoo uildverlej gadaadaas orj irj bui baraand hyzgaarlalt hiij undesnii uilverlelee demjij ajliin bairiig iheer gargabal zohino.Gadash ugaagdaad garj bui mungunii ursgald hynalt sain tavih heregtei baina
2012-12-16
Зочин:
Хөдөлмөрийн яамныхан, Ядахдаа ганц мэргэжлийн үг хэрэглээч. Нөгөө талаар 40-өөс дээш насныхан бүгдээрээ ажилгүй байгаа юм уу. Түүний оронд тэтгэврийн нас ойртсон иргэд, хөдөлмөрийн зах зээлд шилжиж байгаа залуусаа боддог байхдаа. Залуус төрд итгэл алдраад хулгай дээрэм, хүчин, муу муухай болгоныг хийж, нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулж байна шүү.Ах дүү хамаатан саднаа ажилд авсан нэрээр ХЭДС-гийн мөнгийг сайхан хувааж идэж дээ. Ичмээр юм.
2012-12-15
ajil:
40uus deesh nasnii humuusiig ugaasaa avahgui l bna sh dee barag bugdeeree gehed hilsdehgui sh dee 40 hursen geheer l avahgui bna naad snaachlagiig chini demjij bna