Кофе хорт хавдар тусах эрсдлийг 50 хувь бууруулдаг
2012-12-17

Өдөр бүр дөрвөн жижиг аяга кофе уух нь амны хөндийн хорт хавдартай болох эрсдэлийг (тэр ч байтугай тамхичид болон гашуун нясуун ундаанд дурлагчдад) бууруулдаг байна.  Америкийн Жоржи муж улсын Атланта хотын хавдар судлалын нийгэмлэгийн ажилтнууд ийм дүгнэлт хийснийг “Дейли мэйл” сонинд дурджээ. Кофе амны хөндий болон хоолойн хэсэгт хорт хавдар үүсэхийн эсрэг хамгаалалтын хүчтэй үр нөлөөтэй болохыг саяхны судалгаа харуулсан байна. Кофеингүй кофе ч ийм эрсдэлийг бага ч гэсэн  бууруулдаг бөгөөд  харин цай  ийм нөлөө ерөөс үзүүлдэггүйг эрдэмтэд илрүүлжээ.  Амны хөндийн хорт хавдар тусах  магадлал нь  кофеин биш, харин  кофенд байдаг бусад олон зуун цэвэр антиоксидантын ачаар буурдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Судалгааны явцад шинжээчид  бүр 1982 онд АНУ-д эхэлсэн  “Cancer Perevention Study II” төсөлд оролцож буй 968 мянган эрэгтэй, эмэгтэй хүний  биеийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Ажиглалт хийсэн 30 жилд амны хөндийн  болон залгиурын  хорт хавдраар 868 хүн нас барсан нь бүртгэгдсэн байна. Эрдэмтэд өвчтэй болон эрүүл  хүмүүсийн хоолны зуршлыг харьцуулж үзэхэд  их хэмжээний кофеинтай кофе уух нь  энэ  төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж  байжээ.  Өдөр бүр дөрвөн жижиг аяга кофе ууж байсан хүмүүст өвчин тусах магадлал 49 хувь буурсан байна. Түрүүнд нь кофег гэдэсний хорт хавдар, цус харвах болон Альцгейиерийн өвчин тусах эрсдлийг бууруулдаг гэж үзэж байсныг тэмдэглэх нв зүйтэй. Эрдэмтдийн хэлснээр Их Британид амны хөндийн хорт хавдартай 6000 гаруй өвчтөн жил бүр бүртгэгддэг. Тэдний 1600 нь нас бардаг ажээ.  Тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь энэ өвчин тусах эрсдэлийн  гол хүчин зүйл болдог байна. Эрдэмтдийн судалгаа “American Jornal of Epidemiology” сэтгүүлд нийтлэгджээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hudlaa shvv gvvnii auragaa uu zun saamaa uu bithii kope uu hamaaraktai aoloh bii setgvvlchee bolio huadal bvv yri za habdart ogt hamaagvi
2012-12-17
zulaa:
estoi hudlaa
2012-12-17
bitii hudaa yari
2012-12-17
buuruuldag l gene ihduuldeg l gene, alind n itgeh we, zugeer suu tsagaan ideegee tulhuu heregleed zunii tsagt mah hereglehgui seruun chanariin hool ideed amidarwal hort hawdar baitugai haniad ch hurehguie
2012-12-17