Урьд шөнө 25 осол бүртгэгджээ
2011-11-04

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 765 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 43 хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Уг хоногт нийслэлд хулгайн ес, танхайн ес, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг гурав, дээрмийн хоёр, зам тээврийн хэрэг 14, осол 25 бүртгэгдэж, 25 хүн гэмтсэн байна. Мөн нийслэлд 183, орон нутагт 89 хүн эрүүлжүүлэгджээ.
Shuud.mn
Сонин хачин