Людвиг ван Бетховен энэ өдөр мэндэлжээ
2012-12-17

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Людвиг ван Бетховен 1770 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ (1827 онд нас барсан). Түүний бүхий л амьдрал, үйл ажиллагаа нь хөгжмийн суу билгийг  оргилуун, омголон  зан төрхтэй хослуулсан гаргууд хөгжмийн зохиолч байсныг илтгэн харуулдаг юм. Баатарлаг-драмын төрлийн симфони хөгжмийн зохиолууд бүтээж байсан  билээ. 3 дугаар (“Баатар”) болон 5 дугаар симфони болон бусад сонат нь бүтээл туурвилын дээд амжилт болсон юм. Бетховен бүтээл туурвилынхаа замын дунд таг дүлий болсон нь түүний  хүсэл  зоригийг мохоогоогүй ажээ. 1823 онд хөгжмийн зохиолч  өөрийн суут бүтээл болох 9 дүгээр симфонийг бүтээсэн юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин